БНХАУ алсын тусгалтай пуужин тээх чадалтай шинэ шумбагч онгоц бүтээжээ

Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ стратегийн зориулалттай цөмийн шинэ шумбагч онгоц нь АНУ-ын нутаг дэвсгэрт тусах хүчин чадалтай пуужин тээх чадвартай гэж “South China Morning Post” сонин цэргийн эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Энэ нь ХАЧА-ийн ТЦХ байгуулагдсаны 72 жилийн ойг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 30-нд танилцуулсан 094A “Зинь” шумбагч онгоц юм. Уг шумбагч онгоц нь 10 мянга гаруй км зайд, зарим тооцоогоор 12 мянга хүртэл км зайд байдаа тусдаг, шинэ үеийн хатуу түлшт тив хоорондын “JL-3” пуужинг тээх чадалтай байна.  

“094A” шумбагч онгоц нь “094” ангиллын шумбагч онгоцны шинэчлэн сайжруулсан хувилбар бөгөөд уг шумбагчийг бүтээхдээ гидрокинетик болон турбулент системийг сайжруулах замаар дуу чимээтэй холбоотой гол асуудлуудын нэгийг шийдвэрлэж чадсан” гэж эх сурвалжуудын нэг хэлжээ.

Түүний хэлснээр, шинэчлэн сайжруулахаас өмнө энэ төрлийн шумбагч онгоц нь АНУ-ын зүүн хойд хэсэгт байрлах байг л онох чадвартай, бага чадалтай “JL-2” пуужингаар тоноглогдсон байжээ. Шинжээчдийн тооцоолсноор, “JL-3” пуужин өмнөх пуужингийн адил хэд хэдэн цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай гэнэ. 

Одоогийн байдлаар ХАЧА-ийн ТЦХ нь янз бүрийн шинэчлэл хийсэн “094” ангиллын зургаан шумбагч онгоцтой бөгөөд “092” ангиллын хуучирсан шумбагч онгоцуудыг орлох хоёр шинэ шумбагч онгоц бүтээхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн БНХАУ шинэ үеийн шумбагч онгоц бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд 2020-оод оны дунд үеэс флотын бүрэлдэхүүнд оруулж, “JL-3” пуужингаар тоноглох төлөвтэй байна гэж хэвлэлүүд мэдээлжээ. 

Total
4
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

"Тавдугаар сарын 8-наас хөл хориог сулруулж, ААН-үүдээ шат дараатай нээх асуудлыг Лхагва гарагт ЗГ шийднэ"

Дараагийн мэдээ

Иргэдэд ковидийн вакцин хийлгэх хэрэгцээ, сонирхол маш их байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа. Цар…
Total
4
Хуваалцах