ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Засгийн газар 04, 05 дугаар сарыг “Ковид-19”-өөс иргэдээ урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын сар болгож зарласан бөгөөд хөл хорионы үе шатуудад ч төлөвлөгөөний дагуу иргэдээ хамруулж буй. Эхний ээлжинд голомтот бүс буюу нийслэлийн иргэдийг вакцинд хамруулах ажил өнөөдөр ч амжилттай үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцээд хөдөө, орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажлыг Засгийн газар эхлүүлэв. Энэ хүрээнд 21 аймаг руу вакцин ачсан цувааг өнөөдөр хөдөлгөсөн бөгөөд дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахыг зорьж байгаа аж. Өнөөдөр Өмнөговь аймаг 14000 тун, Сүхбаатар аймаг 8000 тун, Ховд аймаг 13000 тун, Архангай аймаг 10000 тун, Говьсүмбэр аймаг 10000 тун, Хэнтий аймаг 6000 тун, Дорноговь аймаг 13000 тун, Төв аймаг 6000 тун, Дундговь аймаг 5000 тун, Дархан-Уул аймаг 4000 тун, нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин ачсан цувааг үдэн гаргалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн иргэдийг вакцинжуулах аяныг эхлүүлж, вакцин ачсан цувааг үдэж гаргасан юм. Тэрбээр иргэдээ вакцинжуулах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт гээд дэлхий даяар вакцины эрэлт, нийлүүлэлт, үйлдвэрлэл хамгийн их анхаарал татаж буйг онцолсон юм. Мөн боломжит бүх хувилбараа ашиглаж иргэдээ вакцинжуулах ажлыг Засгийн газар зохион байгуулсны дүнд өнөөдрөөс орон даяар вакцинжуулалтыг жигдрүүлэх нөөц, боломжийг бүрдүүлсэн учраас 21 аймгийн иргэд маань идэвхитэй хамрагдах нь чухал. Богино хугацаанд буюу ирэх сарын 01 гэхэд орон нутгийн иргэдээ вакцины эхний тунд хамруулж дуусвал 07 дугаар сарын 01 гэхэд II тунг улс даяар хийлгэж дуусгах боломж бидэнд байна. Ингэж чадвал азийн дөрөвдүгээр давалгааг бид сөрж зогсож чадна. 09 дүгээр сар гэхэд өвчлөл буурах тооцооллыг наашлуулах, иргэдийнхээ амь насыг аврах боломжтой гэдэг мэргэжилтнүүдийн зөвлгөөнд тулгуурлаж Засгийн газар ажиллаж байгаа. Иргэд маань өөрсдийнхөө төлөө вакциндаа идэвхитэй хамрагдаарай, вакциныг тасалдахгүй байлгахын төлөө Засгийн газар ажиллах болно хэмээн хэвлэлийхэнд өгсөн ярилцлагын үеэр дурдсан юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зорилтот иргэдийн 43 хувийг вакцины I, II тунд хамруулаад байна. Нийслэл, орон нутгийн иргэд вакцинжуулалтанд хэр зэрэг идэвхитэй хамрагдахаас шалтгаалж өвчлөлийн тоо буурах, хэсэгчилсэн хөл хориог үе шаттай бууруулах замаар Монгол Улс хэвийн амьдралд буцан орж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх боломж тэр хэрээр бүрдэх юм. 

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

АНУ Энэтхэгээс ирэх иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно

Дараагийн мэдээ

С.Эрдэнэ материалаа СЕХ-нд хүлээлгэн өгөв

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа. Коронавируст халдварын шалтгаанаар нас…
Дэлгэрэнгүй унших

Дэлхийн эдийн засаг Хятадруу чиглэж байна

Улс төр, эдийн засгийн шинжээчид Европын Холбоо БНХАУ-тай хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулсны дараа АНУ-тай улам хурцадмал харилцаатай…
Total
1
Хуваалцах