АНУ Энэтхэгээс ирэх иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно

Энэтхэгт “COVID-19” халдварын үзүүлэлтүүд огцом нэмэгдэх болсонтой холбогдуулан АНУ тус улсаас ирэх иргэдэд зорчих хөдөлгөөний шинэ хязгаарлалтуудыг ирэх мягмар гаргаас тогтоохоор болжээ.  

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Өвчинд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төвийн зөвлөмжийг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ Энэтхэг дэх гадаадын ихэнх иргэнийг хилээрээ нэвтрэхийг түр хугацаагаар хориглох ажээ.

Харин Энэтхэг дэх Америкийн иргэдийн хувьд эх орондоо эргэн ирэх боломжтой ч хилээр нэвтэрч буй гадаадын иргэдийн нэгэн адил коронавирусний шинжилгээний сөрөг хариу юм уу “COVID-19”-өөр халдварлаад эдгэрснээ нотлох бичиг баримтаа авчрах шаардлагатай байна.

Энэтхэгт баасан гарагт 386 452 хүнээс халдвар илэрснээр халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн есөн хоног дараалан 300 мянга давжээ. Гэвч улсын хэмжээнд өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо хавьгүй өндөр байж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байна.

АНУ тэргүүтэй орнуудаас илгээсэн тусламжийг Энэтхэг баасан гарагт хүлээн авсан бөгөөд АНУ-аас хүчилтөрөгчийн аппарат, түргэн оношлуур, вакцин үйлдвэрлэх материал зэргийг илгээжээ. 

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг түр хойшиллоо

Дараагийн мэдээ

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа. Коронавируст халдварын шалтгаанаар нас…
Дэлгэрэнгүй унших

Дэлхийн эдийн засаг Хятадруу чиглэж байна

Улс төр, эдийн засгийн шинжээчид Европын Холбоо БНХАУ-тай хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулсны дараа АНУ-тай улам хурцадмал харилцаатай…
Total
2
Хуваалцах