Гадаадын иргэдийг вакцинд хамруулж эхэллээ

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүй адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ.

Дээрх зөвлөмжийн хүрээнд Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхлээд байна. Эхний ээлжинд Улаанбаатар хотод байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах юм.

Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн байнга оршин сууж байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Монгол, Словени харилцан визгүй зорчихоор болов

Дараагийн мэдээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг түр хойшиллоо

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа. Коронавируст халдварын шалтгаанаар нас…
Дэлгэрэнгүй унших

Дэлхийн эдийн засаг Хятадруу чиглэж байна

Улс төр, эдийн засгийн шинжээчид Европын Холбоо БНХАУ-тай хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулсны дараа АНУ-тай улам хурцадмал харилцаатай…
Total
1
Хуваалцах