Монгол, Словени харилцан визгүй зорчихоор болов

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын дипломат болон албан, сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдлээ.

Хоёр улсын хооронд байгуулсан “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж байна.

Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн улс бөгөөд Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлт нь 27 мянган ам.доллар аж.

Ташрамд дурдахад, УОК-оос тавдугаар сарын 10-наас хилээ нээх саналыг гаргаад байгаа юм.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийг орон нутаг чөлөөтэй зорчуулахаар шийдвэрлэв

Дараагийн мэдээ

Гадаадын иргэдийг вакцинд хамруулж эхэллээ

Холбоотой мэдээ
Total
1
Хуваалцах