Дөрөвдүгээр сарын 30-нд 40 мянган тун “Спутник V” вакцин Монголд ирнэ

Монгол Улс 40 мянган тун “Спутник V” вакциныг энэ сарын 30-нд татан авахаар болжээ.

Энэ нь “Монгол эм импекс” компанийн захиалсан вакцины хоёрдугаар ээлжийн нийлүүлэлт бөгөөд улсын захиалсан нэг сая тун “Sputnik V” вакцин тавдугаар сарын дундуур ирнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. 

Түүнчлэн хувийн хэвшлийн оруулж ирсэн “Sputnik V” вакцинаар 10 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. 

Ташрамд дурдахад, манай улс “Астразенека”, “Синофарм” компанийн “Вероселл”, “Спутник V”, Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна. Тодруулбал,

Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас  “Астразенека” вакцины 150 мянган тун,

Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар  “Синофарм”-ын “Вероселл” вакцины 300 мянган тун,

Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас  “Спутник V” вакцины 10 мянган тун,

Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,

Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Вероселл” вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,

Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “Астразенека”-гийн вакцины 50.400 тун,

Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.

Total
7
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Дараагийн мэдээ

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН 37 ХУВЬ НЬ ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУНДАА ХАМРАГДЖЭЭ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа. Коронавируст халдварын шалтгаанаар нас…
Total
7
Хуваалцах