Киприйн эрх баригчид 4 мянга гаруй алтан паспорт хууль бусаар олгожээ

Киприйн эрх баригчид хөрөнгө оруулалт хийснийх нь хариуд иргэншил олгох хөтөлбөрийн хүрээнд чинээлэг хөрөнгө оруулагчдын төрөл садны хүмүүст 3.5 мянган паспорт хууль бусаар олгожээ.

“Алтан паспорт” гэгдэх  6779 паспортын тал гаруйг нь хөрөнгө оруулагчдын төрөл садны хүмүүст олгосныг бие даасан комисс илрүүлжээ. Ийм боломжийг тусгасан хууль байхгүй бөгөөд Киприйн Засгийн газар хуулийг буруугаар тайлбарласныг комиссын мэдэгдэлд дурдсан байна.

Үүнээс гадна улс орны эдийн засагт огт хөрөнгө оруулалт хийгээгүй гадаад, дотоодын компаниудын удирдлагад Засгийн газар паспорт олгосон нь хуулийг буруугаар тайлбарласны бас нэгэн илрэл байжээ. Буруу ташаа ойлголт үүссэний улмаас өөр 770 хүнд иргэншил олгосон аж.

Зохих шалгуурт нийцээгүй хүсэлтийг Сангийн яам хүлээн авсан гэдгийг комисс хүлээн зөвшөөрч, Дотоод хэргийн яамны хүсэлтүүдийг боловсруулах явцад гаргасан алдаа дутагдлуудыг илрүүлжээ.

Киприйн эрх баригчид 2002 оноос хойших хөрөнгө оруулалт хийснийх нь хариуд паспорт олгосон тохиолдлуудыг шалгах төлөвтэй буйгаа өнгөрсөн онд мэдэгджээ. Тийнхүү ийм төрлийн паспорт олгохоо 11 дүгээр сарын 1-нд түр зогсоож, хөтөлбөрийг сэргээхгүй гэдгээ 2 дугаар сард мэдэгдсэн байна.

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Эх болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгоно

Дараагийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхийн эдийн засаг Хятадруу чиглэж байна

Улс төр, эдийн засгийн шинжээчид Европын Холбоо БНХАУ-тай хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулсны дараа АНУ-тай улам хурцадмал харилцаатай…
Total
2
Хуваалцах