И.Маск: Ангараг руу хийх аялал өндөр эрсдэлтэй

Ангараг гараг руу хийх аяллын үеэр хүний амь нас эрсдэх өндөр магадлалтай хэдий ч аз сорьсон ийм адал явдалд бэлэн олон хүн байна гэж “Tesla”, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск “CNN” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

“Эхний удаад олон хүн амиа алдах эрсдэлтэй. Ийм аялал амар зүйл биш. Тиймээс бид хүмүүсийг хүчлэхгүй. Тэд сайн дураараа оролцох эрхтэй. Аюул учрах эрсдэлтэй гэдэг нь тодорхой ч аялалд явах хүсэлтэй хүмүүс төсөөлснөөс олон байна” хэмээн тэрбээр ярьсан байна.

“Дэлхийн гуравдугаар дайн гэх мэт бүрэн хяналтандаа авах боломжгүй аюул үргэлжид байх учир хүн төрөлхтөн олон янзын гараг дээр амьдарч чаддаг төрөл зүйл болох хэрэгтэй. Хүмүүс амь насаа алдах эрсдэлтэй гэдэг нь үнэн. Хоол унд төдийгүй өөр тааламжгүй олон зүйл байх болно. Хэцүү, аюултай хэдий ч адал явдалтай байх нь сонирхлыг тань татдаг бол Ангараг таньд хамгийн тохирсон газар байх болно” гэдгийг “SpaceX”-ийн тэргүүн цохон тэмдэглэв.

“SpaceX” нь Ангараг руу нисэх зориулалттай “Starship” сансрын хөлгийг бүтээж байгаа компани юм. Сансрын хөлгийг 2030 оноос өмнө Ангараг руу илгээнэ гэж И.Маск үзэж байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Турк хатуу хөл хорио тогтооно

Дараагийн мэдээ

Эх болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгоно

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа. Цар…
Total
1
Хуваалцах