Камбожид хөл хорионы улмаас орлого нь тасарсан иргэд санаа зовнилоо илэрхийлж байна

Камбожын нийслэл Пном Пен-д ковидын өвчлөл эрс нэмэгдэж байгааг багасгах зорилгоор энэ сарын 28 хүртэл хөл хорио тогтоогоод байгаа. Түүнтэй зэрэгцэн олон иргэдийн орлого буурч байна. Засгийн газрын халдварын тоо өндөртэй улаан бүсэд байх ядуу иргэдэд хоолны тусламж үзүүлж байна.

Ярилцлага /Aчааны жолооч/

Миний санаа зовж байна. Би үгээр яаж дүрслэхээ мэдэхгүй байна, гэрээсээ гарахаас айж байна. Өглөө нь би хаягаа байшингийн урд тавиад үйлчлүүлэгчдийг хүлээдэг. Ингэж их эсрдэл хүлээж байгаа мөртлөө би өдөрт 1.25USD ч олж чаддаггүй.

Ярилцлага /Сэтгүүлч/

Ковидоор өвдөж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх тусам санаа зовж байна, би гэрээсээ гарахаасаа айж байна. Би өрөөндөө ганцаараа байгаа учраас энэ бичлэгийг маскгүй хийж болж байна. Энэ хорионы үеэр би маш их бэрхшээлтэй тулгарч байсан. Би ажилдаа явж чадахгүй байгаа. Дэлгүүр орж хүнс авахад хүндрэлтэй байгаа учир нь миний амьдардаг газар улаан бүсд байдаг. Манай гэр бүл хүүхэд өөр хотод байдаг ч тэдэн дээрээ очиж чадахгүй байна

Ярилцлага /Дуучин/

Би ямар ч орлогогүй болсон, миний бүх тоглолтууд цуцлагдаж миний ажилладаг ресторан маань хаагдсан.

Ярилцлага /Багш/

Нэг талаараа би хөл хориог дэмжиж байгаа, олон хүнийг өвдөхөөс сэргийлж байгаа. Над шиг хүмүүст тохиолдож болох хамгийн муу зүйл нь би хаашаа ч явж чадахгүй уйдах байна. Гэтэл нөгөө талаар гэртээ удаан байсан хүмүүс орлогогүй болж үүнээс илүү удаан гэртээ байх боломжгүй байгаад санаа зовж байна.

Эх сурвалж: А24 NewsAgency

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Тайланд ресторанууд Мьянмарын цэргийн эсрэг бослогыг дэмжиж эхэллээ

Дараагийн мэдээ

Турк хатуу хөл хорио тогтооно

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа. Коронавируст халдварын шалтгаанаар нас…
Total
1
Хуваалцах