Дааж чадаагүй олон түмний хүндлэл

Хүмүүн бидний хэм хэмжээ юун дээр тогтдог вэ? Эрх мэдэлтэй нэгний бүлээн сэнтий, хуулийн төмөр нүүр, ичих булчирхай аль эсвэл бидний ёс зүйд,эсвэл дотоод ухамсар дээр үү? Тэр нь гээд оноож хэлэхэд дэндүү өрөөсгөл. Хүний дотор орж мэдэх биш оноож хэлэх ч боломжгүй биз. Мань мэтийн багад аавын тэлээ л миний ёс суртахуун хэм хэмжээ хууль дүрэм нь байлаа. Одоо үед бүх зүйл өөр. Хүчирхийлэл шийдэл биш, хүний эрх гэж юу болох түүний чиг баримжаа мэдрэмж гэдэг зүйлийг шинэ үеийн залуус маань ихэд хүндэлж ойлгодог болсон цаг үе. Хуучин цаг үеийг бүрэнхий бүдүүлэг гэсэн хэл биш л дээ. Гэхдээ л ямар сайндаа эхнэр ямаа хоёроо сардаа нэг зод гэсэн хэлцтэй нийгэм байлаа шүү дээ. Жоохон аймаар. 

Ирж буй цаг сайхан байна гэрэлтэй байна. Залуус мөрөөдөлтэй түүндээ тулгуурласан итгэл үнэмшилтэй хэм хэмжээтэй. Дэлхийгээс суралцаж сансарт мөрөөднө, хаа хол Ангарагт өөрсдөө ч төсөөлж чадашгүй тийм алсад. Үгээ хэлэх эрх чөлөө тэдэнд давхар бодох эрх чөлөөг бэлэг болгон илгээжээ. Итгэл төрж баяр хүргэмээр. Гэвч зоос бүхэн 2 талтай аж. Соёлт нийгмийн үнэт зүйлсийг уландаа гишгэх хүн дүрснүүд ч мөн манай гарагийн бүрдэл хэсэг нь болж оршин буй нь яалтай. 

Нөхрийнхөө хүчирхийлэлд зовохдоо арга ядахын эрхэнд цагдаа дуудсан бүсгүй, аавын хатуу гарт тарчлан буй бяцхан зүрх, хүчирхийллийг тэвчилгүй илчилсэн нэгнийг элдэв муугаар хэлж үгийн дордоор доромжлон суух бодь төрөлтөн. Ямар гээч ухамсар ёс зүй юм бүү мэд. Сүүлийн үед залуусын дунд танил болоод байгаа нэвтрүүлэгт том, том булчингаар өөрийгөө чимсэн залуу хээв нэг ийн хараан суух нь аймшиг. Түүнээс үлгэрлэл авдаггүй юмаа гэхэд түүний үзэж буй өсвөр насны 20 дөнгөж шүргэж яваа залуус юу бодон суугаа бол. Хүчирхийллээс хүчирхийлэл л төрдөг гэдэг. Бүхий л гаж донтон, цуврал алуурчид хүүхэд насны сэтгэл зүйн хувьд давж гарахад дэндүү бэрх зовлон зүдүүрийг туулсан байх нь элбэг. Тэгвэл ийм харгислалыг зөвтгөн суугаа том залуу ирээдүйд мэндлэх бяцхан зүрхээ ямар итгэл үнэмшил үнэт зүйлээр өсгөн хүмүүжүүлэх бол? ТА ч тэр таны хүүхэд ч тэр түүний хажууд….

Том залуу ярьж үзүүлсэн бол өөр нэг нь үйлдэж үзүүлэх нь тэр. Уг эрхмийг та бидний оюун санааны удирдагч гээд нэрлэчихэд буруудахгүй л болов уу. Монгол бүр дэлхийд данстай хүн нэг үгээр бол домог. Хүүхэд багачуудын хувьд цагаан өмсгөлтэй баатар нь БАЙЛАА. Саяхныг хүртэл. Олны танил гэх тэмээнээс том тэмдэг бүхий энэ эрхмүүдийн жигшим үйлүүд бичээд байвал үргэлжлээд л байх шинжтэй шүү. Энэ цуваа энэ хүрээд дуусах битгий хэл дөнгөж эхлэл нь болж байгаа нь нэг ёсондоо эмгэнэл гэлтэй. Монголоос өөр оронд амьдарвал уйдаж үхэх байхаа гэдэг үг ч гараад амжиж. Энэ мэт үргэлжлэх дахин нэг дуулиан, гэхдээ улам хүнд ёс суртахуунгүй болж буй мэт. Монгол хүн бүрийн дагаж дуулах дуртай олон гайхалтай уран бүтээлийн эзэд болсон уран бүтээлчид хүчирхийллийн гэрч болсон түүхээ хээв нэг бүр хошигнол болгон ярьж суух нь тэр. Ямар гээч ёс суртахуун хэм хэмжээ гээч нь юм бүү мэд. 

Энэ мэт олны танил эрхмүүдийн ичгүүргүй үйлдлүүд тун олон. Жилийн жилд давтамж ч тэр агуулга нь ч мөн адил улам айдас төрүүлэм болсоор. Арга ч үгүй биз өгч байгаа шийтгэл нь бага ангийн эцэг эхийн хурал дээр загнуулж байгаа хэдэн бацаан аятай байхад. Манайхан ч бараг үүнд нь дассан гэхэд хилсдэхгүй шалихгүй танхайг бол өө байдаг л юм гэх шинжтэй шүү. 

Бидний даган дуурайж үлгэрлэх ихэд дуртай Солонгос улс харин энэ тал дээр маш хатуу хийгээд ширүүн байр суурьтай түүнийхээ төлөө тэмцэж ч мөн чаддаг гайхалтай ард түмэн. Тэдний хэлдгээр олны танил эрхмүүдийн ёс зүй өөр төвшинд байх учиртай бараг л өндөг мэт. Мэдээж хүн болсон хойно алдах нь хууль мэт боловч мэдээлэл дэндүү амархан хийгээд өргөн хүрээнд тархдаг болсон энэ цаг үед тэд өндөгнөөс ч цэвэр нэртэй байх нь ихэд чухал мэт. Тэд чинь хэн нэгний итгэл үнэмшил ирээдүйг харах өнгө нь шүү дээ. 

Маш гоё уриа лоозон бүхий нийгэмд чиглэсэн ажлууд олон өрнөх нь залуус энэ нийгмийг гэрэлтэй, эрүүл, ирээдүйтэй байлгана хэмээх их хүсэлтэй буйн шинж мэт. Гэвч нийгмийн тулгамдаж буй асуудал бүрийн тэргүүн шугамд тэмцэж байх учиртай олны танил эрхмүүдийн байж байгаа царайг….
Хүчирхийлэлгүй нийгэм бүтээх гэсэн их хүсэл энэ хүрээд алхам ухрав. 

Total
5
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Биткоины ханш дахин 60 мянган ам.доллар давлаа

Дараагийн мэдээ

Ислам шашинтнуудын ариун Рамадан сар

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулна

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.  Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг…
Дэлгэрэнгүй унших

Д.Цэнджав:Халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуултад хариу…
Total
5
Хуваалцах