Өсөж буй залуу захирлууд 

Монгол бол залуусын орон юм. НҮБ-ын Хөгжлийн агентлага хүртэл энэ улсын хүн амын гуравны нэг нь 15-34 насны залуус эзэлж байгааг онцолжээ. Эдгээр залуус монголын хөгжлийн хамгийн ярвигтай үед олон янзын сорилтыг туулж байгаа ба тэднээс монголын эдийн засаг, ирээдүй хамаарч байна. Тиймээс, сүүлийн жилүүдэд залуучууд удирдах, шийдвэр гаргах албан тушаалд томилогдож, ирээдүйг тодорхойлох нь өдөр ирэх тусам энгийн үзэгдэл болсоор байна. Дамбын Хандсүрэн бол зочид буудал, барилга угсралтын компанийн гүйцэтгэх захирлаар сүүлийн арван жил ажиллаж байгаа юм. Энхтайваны Хосбаяр нь монголын хамгийн том хэвлэлүүдийн нэг Масс телевизийн захирал.

Масс Медиа мэдээллийн агентлагийн CEО : Энхтайвангийн Хосбаяр / 31 настай /

Залуу хүмүүс удирдахаар гайхахгүй гэж би бодож байна. Сүүлийн үед залуу хүмүүсээ дэмжие, шинэ санаачлагыг дэмжие, залуу хүмүүс илүү эрч хүчтэй байдаг, тэр хэрээрээ ажил урагшилдаг юм байна гэдгийг ойлгодог цаг үе ирчихэж. Би ч гэсэн эрч хүчтэй, ажлаа хийнэ гэсэн хугацаандаа хийдэг, амжуулдаг чадварлаг залуу үеийг дэмжинэ гэж боддог. Тэр хэрээрээ залуу хүмүүсээс, шинэ санаачлага, эрч хүч гарч байдаг. Урам зориг өгч байж тэр хүн цаашаа урагшлах зам нь нээгддэг гэдгийг өөрийнхөө болон бусдын туршлагаас хараад мэдрээд,ийм үзэл бодол суусан. 
Илүү мэргэжлийн гэдэг талаас харсан байх гэж бодож байна. Мэргэжлийн гэдэг нь юу вэ гэхээр, мэдээ мэдээлэл ямар байх ёстой, энэ мэдээллийг ямар өнцөгөөс хүргэж, үзэгчдийг татах ёстой юм, энэ өнцөгт яаж хандаж, үнэн мөнийг гаргах ёстой гэдэг дээр илүү бодит, мэргэжлийн хандах болов уу гэж захирал болгосон байх гэж бодож байна. Тийм ч учраас өдөр бүр би мэдээнүүдээ нэгийг нь ч алдалгүй хянаж, үнэн бодит байна уу, эх сурвалжтай байна уу, хүний нэр төрд халдаж байна уу, эсвэл энэ үнэхээр асуудлыг хөндөж чадаж байна уу, энэ асуудал шийдвэр гаргах хүмүүст очиж хүрэх ёстой юу, хүрээд үр дүнд хүрж байна уу гэж сайн хяналт тавьж байгаа. Хичээнэ гэж бодож байгаа. Чадна гэсэн итгэл дээр надад итгэл хүлээлгэсэн байх гэж би бодож байгаа.  

Барилга, зочид буудлын компанийн захирал : Дамбын Хандсүрэн / 35 настай /

Намайг Дамбын Хандсүрэн гэдэг. Би Баянхайрхан Трейд гэдэг,  барилга угсралт, аялал жуулчлалын салбарт цахиур хагалж яваа улаанбаатарт байршилтай энэ компанийн өв залгамжлагч. Компанидаа би СЕО хийдэг. Манайх барилгын төслөөс гадна, зочид буудлын барилгууд барьдаг. Би 35 настай. 
Анх 90 онд ардчилал гарч бүх хил нээгдэж, хүн болгон шахуу бизнес хийгээд явсан. Бүгдээрээ ганзагын наймаа хийгээд явсан. Тэр хүмүүсийн авч явж байсан бизнес 2000 он хүртэл үргэлжилсэн. Тэр улсууд өмчийн эзэн байсан. Өмчийн эзэн мөнгө олох гэж байсан. Тэрнээс хойш 2000 оноос хойш менежмент хийх ёстой гэдгийг дараагийн үе орж ирж ойлгосон. Өмчийн эзэн, CEO хоёр шал ондоо. CEO бол менежмен, стратеги түвшинд харна. Өмчийн эзний сэтгэлгээ үүнээс ондоо. CEO саяханаас монголд, сүүлийн арван жилд бүрэн төгс утгаараа бэлтгэгдэж байна. Манай эдийн засаг улам том болно. Дахиад supercycle эхлэх гэж байгаа гэж бид харж байгаа. Эдийн засаг дахин 5 дахин томрохоор бол бидэнд хүний нөөцөө бэлдээд авчихсан нөхцөлд залуу гэлтгүй. Нийгмээрээ менежментийн түвшинд бизнесийг авч явдаг юм байна гэдэг ойлголтод хүрчих байх гэж харж байна. 

Эх сурвалж: А24 News Agency

Total
22
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Засгийн газраас цар тахалтай тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг өгнө

Дараагийн мэдээ

Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гарлаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Бизнес эрхлэгчид Камбожид гадны хөрөнгө оруулагчид хэрэгтэй байгааг онцоллоо

Эдийн засгийг дэмжиж ажлын байрыг бий болгохын тулд гадны хөрөнгө оруулагчид хэрэгтэй байгааг дотоодын бизнес эрхлэгчид онцоллоо. Ялангуяа…
Дэлгэрэнгүй унших

Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдахтай холбоотой түгээмэл асуулт хариулт

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгасан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжтэй холбоотой…
Total
22
Хуваалцах