Туул голын сав газарт барилгын хог хаягдал хуримтлагдснаар хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрлээ

Улаанбаатар хот орчмын Туул голын сав газарт барилгын хог хаягдал хуримтлагдснаар хөрсний бохирдол санаа зовоож байна. Монголын байгаль Орчны Иргэний Зөвлөлийн Хяналт Мониторингийн хорооний тэргүүлэгч гишүүн Магванжавын Чинзориг энэхүү газар нь хуулиар хамгаалагдсан хэдий ч компани , үйлдвэрүүд хуулийг үл тоомсорлон, шөнийн цагаар барилгын хог хаягдал хаясаар байна. Холбогдох төрийн байгууллагууд асуудлыг онцгой анхааралдаа авахыг сануулж байна. Эс бөгөөс энэ газар нутаг хүнд хуцүү байдалд орсон.

Магванжавын Чинзориг – Монголын байгаль Орчны Иргэний Зөвлөлийн Хяналт Мониторингийн хорооний тэргүүлэгч гишүүн

“Та бид өнөөдөр Туул голын хамгаалалтын бүсийн зарлалын самбарыг харж байна. Энэ самбар хогонд дарагдах дөхсөн байна. 1 – 2 жилийн өмнө ирэхэд энэ самбар дангаараа байсан бол, одоо хогон далай болж байна. Туул голын тусгай хамгаалалттай газарт барилгын хог хаях нь хэтэрчээд байгаа.  Сүүлийн үед тогтмол, шинийн цагаар хог хаяж байгаа. Дээр нь нэмээд ил хаяж байна. Нэд аж ахуйн нэгжүүдэд газар олгосноос үүдэлтэй асуудлууд байнга гарч байгаа.  Энийг бид зохих шатны байгууллагуудад хэлж байгаа боловч арга хэмжээ авахгүй байна. Бид энийг цаашид холбогдох төрийн байгууллагуудад хандана гэж бодож байна. Нийслэлийн байгаль орчний газар болон Сонгиохайрхан дүүргийн засаг дарга онцгой анхаарах хэрэгтэй, алангуяа Сонгиохайрхан дүүргийн засаг дарга болон газрын албад, байгаль хамгаалах, мэргэжлийн хяналтын гаррууд анхаарлаа хандуулахгүй бол ер нь энэ газар нутаг хүндхэн хэцүү байдалд орсон.”

Эх сурвалж: А24 news agency

Total
19
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

АНУ-ын 12 муж улсын ерөнхий прокурорууд “Facebook”, “Twitter” компанийг буруутгалаа

Дараагийн мэдээ

Цар тахлын үеэр Монголд Наурызын баярыг тэмдэглэж байгаа байдал

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ЭМЯ: 2851 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 20-ний өдрийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн…
Дэлгэрэнгүй унших

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч нар ковидтой иргэнд тархины мэс заслыг амжилттай хийлээ

Цар тахлын энэ үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын…
Total
19
Хуваалцах