Баруун гурван аймгийн цахилгаан эрчим хүч тасарлаа

Өнгөрсөн шөнө болсон хүчтэй цасан шуурганы улмаас Увс, Ховд, Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүч тасраад байна.

Тодруулбал, ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ-ын 216 дугаар тулгуур багана хугарч унасан тул ийнхүү аваарийн нөхцөл байдал үүсч, Баруун бүс нутгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасраад байна.

Цахилгаан эрчим хүч өнгөрсөн шөнө орон нутгийн 22.00 цагийн орчимд тасарсан бөгөөд түүнээс хойш Дөргөний усан цахилгаан станцаас Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Total
5
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Японд вакцинаас харшилсан тохиолдол 37 болж нэмэгджээ

Дараагийн мэдээ

Олимпын наадмын үеэр суудал дүүргэлтийг 50 хувиар хязгаарлаж магадгүй байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Гадаадаас ирэх иргэдийг аравдугаар сарын 15-наас эхлэн зочид буудалд тусгаарлахгүй

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.  Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо…
Дэлгэрэнгүй унших

Д.Цэнджав:Халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуултад хариу…
Total
5
Хуваалцах