Үндэсний Номын сангийн 100 жилийн ой энэ жил болно

1921 оны 11 сард Судар бичгийн хүрээлэнг байгуулж, анхны Номын санг тус хүрээлэнгийн дэргэд байгуулахад Хүрээлэнгийн захирал С.Жамьян, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, профессор Ж.Цэвээн, түүхч манжич Ч.Бат-Очир нар хувийнхаа номын сангаас хувь нийлүүлсэн, бүгд 2,000 номтой болжээ.

Номын сан 1924 оны эцэст 30 мянган лан мөнгөний үнэ бүхий 5,000 шахам боть номтой болжээ. Номын санг бүрдүүлэхэд тус орны ард иргэд, ялангуяа Чингисийн Алтан ургийн зарим ноёд / түшээт ханы Пунцагцэрэн, Сайн ноён ханы Далайчонхор/ болон сэхээтнүүд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Богд хааныг таалал төгссөний дараа хааны ордны номын санд хадгалагдаж байсан монгол, төвд, манж, хятад зэрэг хэл дээрх олон мянган ном, судар тус номын санд шилжин иржээ.

1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг “Улс нийтийн номын сан” гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн /1948-1953 он/ эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд мөн төсөвт тусгагдаж, улмаар 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтад орсон түүхтэй.

2008 оноос Монгол Улсын Үндэсний Номын Сан гэж нэрлэгдэх болжээ.

Total
5
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдлээ

Дараагийн мэдээ

Энэ сард тусгай үүргийн 12 нислэг үйлдэж, 1,920 иргэнээ татан авна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Гэрээр эмчлүүлж буй иргэдийг эмнэлэгт татан авна

УОК-ын өнөөдрийн цахим хуралдаанаар, халдвар авч гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авах асуудлыг дэмжлээ.  Халдвар…
Total
5
Хуваалцах