Энэ сард тусгай үүргийн 12 нислэг үйлдэж, 1,920 иргэнээ татан авна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна.  Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлана.

Тодруулбал:

  • Гуравдугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
  • Гуравдугаар дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Гуравдугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Гуравдугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Үндэсний Номын сангийн 100 жилийн ой энэ жил болно

Дараагийн мэдээ

Мьянмарт цагдаа нар жагсагчид руу гал нээж хүний амь эрсдэлээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Гэрээр эмчлүүлж буй иргэдийг эмнэлэгт татан авна

УОК-ын өнөөдрийн цахим хуралдаанаар, халдвар авч гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авах асуудлыг дэмжлээ.  Халдвар…
Total
2
Хуваалцах