Цаашид төгрөгийн ханш тогтвортой байна

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Өнгөрсөн онд төлбөрийн тэнцэл 780 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь Монгол Улсын валютын нөөц нэмэгдэх, ханш тогтвортой байх эерэг статистик юм. 2021 онд төлбөрийн тэнцэл 500-600 сая ам.долларын ашигтай байхаар төсөөлж байгаа учир ханш дээр эдийн засгийн гадаад дотоод дарамт байхгүй гэж харж байна.

Нэгдүгээр сарын статистик мэдээллээр манай улсын гадаад худалдааны тэнцэл 181 сая ам.долларын ашигтай гарлаа. Тухайлбал, нүүрсний экспорт 2019 оны хэмжээндээ буюу коронавирусийн халдварын өмнөх үетэйгээ адил болсон гэсэн үг. Иймд нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтвортой байх эдийн засгийн хандлага ажиглагдаж байна” хэмээн хэллээ. 

Түүнчлэн мэдээллийн үеэр танилцуулсан статистик мэдээллээс онцлон танилцуулбал: 

  • 2021 оны нэгдүгээр сард мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 18%-аар өсөж, 24.2 их наядад хүрчээ. Өмнөх сараас төдийлөн өөрчлөгдөөгүй.
  • Нийт хадгаламжийн хэмжээ нэгдүгээр сард 18.2 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 15.6 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.6 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж байна.
  • Мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь харвал Төв банк болон хадгаламжийн байгууллагын дотоод цэвэр актив 18.8 их наяд төгрөгт, гадаад цэвэр актив 5.4 их наяд төгрөгт хүрсэн.
  • Нийт зээлийн үлдэгдлийн 1.6 их наяд төгрөг буюу 9.4% нь гадаад валютын зээл эзэлж байна.
  • Нийт зээлийн 11.8% нь чанаргүй, 7.7% нь хугацаа хэтэрсэн зээл байна.
  • Нэгдүгээр сард ипотекийн зээлийн 100,561 зээлдэгч 4.9 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс хөтөлбөрийн хүрээнд 74.8 мянган зээлдэгчид 3.7 их наяд төгрөгийг олгожээ.
  • Тайлант сард 652 зээлдэгчид 53.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгожээ. 
Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

"Коронавируст халдварын 46 тохиолдол батлагдсаны 22 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээтэй хамааралтай

Дараагийн мэдээ

Мьянмарын араас Арменид төрийн эргэлт гарах уу?

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын…
Total
2
Хуваалцах