Олимпийн эрх олгох хоёр дахь тэмцээний өдрийг зарлалаа

ОУСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис болон Унгар Улсын Дебрецен хотын дарга дарга болоод Унгарын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар онлайн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж Токио 2021 Олимпийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2 дахь Олимпийн эрхийн тэмцээнийг Унгар Улсын Дебрецен хотод ирэх 6 дугаар сарын 04-06 өдрүүдэд зохион байгуулах болсноо албан ёсоор зарлалаа.

Токио 2021 Олимпийн наадамд анх удаа оролцож буй сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрэгтэй 8, эмэгтэй 8 баг оролцоно.

2019.11.01-ны өдөр ФИБА 3х3 Дэлхийн чансаагаар эмэгтэй, эрэгтэй 4, 4 багт Токиогийн Олимпийн эрхийг олгосон.
Үүнд эмэгтэй: 🇷🇺ОХУ, 🇨🇳БНХАУ, 🇷🇴Румын, 🇲🇳Монгол
Эрэгтэй: 🇷🇸Серби, 🇷🇺ОХУ, 🇨🇳БНХАУ, 🇯🇵Япон (манай 🇲🇳эрэгтэй баг чансаагаараа эрхээ авч чадсан ч зохион байгуулагч орны цагаан хуудсаар Япон эрх авсан)

Одоо үлдсэн 4,4-н эрхийн төлөө 2 тэмцээн зохион байгуулагдана. Анхны 3 багт эрх олгох тэмцээн 2021.05.26-30-нд Австрийн Граз хотод Дэлхийн шилдэг 20 багийн тэмцээнээс эхний 3 байранд орсон багууд эрхээ авна. Улсын чансаагаар Олимпийн эрх авсан багууд орохгүй боловч Дэлхийн аваргын чансаатай тэмцээн 1 багт эрх олгох тэмцээн; 2021.06.04-06-нд Унгарын Дебрецен хотод 6 багийн тэмцээнээс нэг эрх олгоно. Энэхүү тэмцээнд 2012 оны Лондонгийн Олимп, 2016 Риогийн Олимпод сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй аль ч төрөлд орлцоогүй ФИБА 3х3 ранк өндөр эрэгтэй, эмэгтэй 6,6 баг өрсөлдөнө.

Манай эрэгтэй шигшээ баг Австрийн Гразын Олимпийн эрхийн тэмцээний чансааг тэргүүлж А хэсгийн 1 дэх багаар эрэмбэлэгдээд байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

ОРОН НУТГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ГУРАВДУГААР САРЫН НЭГНИЙ ӨДРӨӨС ХИЧЭЭЛЛЭНЭ

Дараагийн мэдээ

ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар эхэллээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын…
Total
1
Хуваалцах