МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЛИТВА УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Б.ДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бархасын Дорж тус улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Итгэмжлэх жуух бичгээ 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр цахимаар өргөн барив. Элчин сайд Б.Дорж Литва Улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Литвийн Ерөнхийлөгчийг тааламжтай хугацаандаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг нотлов. Литвийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах хүсэлтэй буйгаа илэрхийлээд, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдлээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх,  цаашид улс төрийн харилцааг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, мэдээллийн технологи, зам тээвэр, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн тодорхой асуудлуудаар талууд санал солилцов

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Биткоины ханш дахин уналаа

Дараагийн мэдээ

Улсын хэмжээнд 32 тохиолдол бүртгэгдлээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзав

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг…
Дэлгэрэнгүй унших

“ОЮУТОЛГОЙ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЛБАНААС ТОГТООСОН ТАТВАРЫН АКТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ 229.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018…
Total
2
Хуваалцах