Өмнө нь Канадын Консерватив нам нь эрх баригч Либерал намдаа хандан Өвлийн олимпыг Хятадаас өөр улс руу шилжүүлэх талаар ОУОХ-д шахалт дарамт үзүүлэхийг шаардаад байсан юм.
Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жон Кэтко нь Ерөнхийлөгч Байденд захидал бичиж, 2022 онд Бээжинд болох өвлийн олимпын тоглолтод тамирчдаа явуулахгүй байхыг уриалсан байна. БНХАУ-ын эрх баригчид Шинжааны уйгуруудын эсрэг “хоморголон устгах” бодлого явуулж байгаа тул ийм арга хэмжээ авч хариу өгөх хэрэгтэй гэж үзжээ.
Жон Кэтко нь захидалдаа “Хятадын Коммунист намаас хэрэгжүүлж байгаа алхмууд нь АНУ-ын төдийгүй дэлхий даяарх манай холбоотнуудын үнэт зүйлсийг үгүйсгэж байна. Үй олноор хоморголон устгах бодлогыг ил цагаан явуулж байгаа улсад болох Олимпын тоглолтод оролцоно гэдэг нь эдгээр үнэт зүйлсэд итгэх итгэлийг эвдэхээс гадна эрх чөлөөт бөгөөд шударга нийгэм рүү тэмүүлж байгаа хүн бүрд өгсөн амлалтыг сэвтүүлж байна” гэжээ.