Англид тогтоосон хөл хориог сулруулах төлөвлөгөөгөө танилцуулна

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд Англид тогтоосон хөл хориог сулруулах төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулна.

Их Британийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Англид сургуулиудын сургалтыг ирэх гуравдугаар сарын 8-наас эхлүүлж, өөр өрхийн хүмүүсийг уулзахыг зөвшөөрөх ажээ. Мөн дөрөвдүгээр сараас онцын шаардлагагүй дэлгүүрүүдийг нээж, тавдугаар сар гэхэд зоогийн газар, пабууд үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой болох төлөвтэй байна.

“COVID-19”-ийн улмаас нас барсан хүний тоогоороо дэлхийн улс орнуудаас тавдугаарт жагсаж буй Их Британид цар тахал дэгдсэнээс хойш Англид гурав дахь удаагаа хөл хорио тогтоогоод байгаа юм. Их Британид өнөөдрийн байдлаар 17.6 сая хүн буюу нийт хүн амын дөрөвний нэг гаруй нь “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлгэжээ. Ингэснээр тус улс нь вакцины тарьсан тунг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтээр Израил, АНЭУ-ын араас жагсаж байна.

Их Британийн Засгийн газар энэ оны долоодугаар сарын эцэс гэхэд насанд хүрсэн бүх хүн амдаа вакцины эхний тунг хийлгэхийг санал болгохоор зорьж байгаа ажээ. 

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Ах эгч нар Z үеийнхний эсрэг

Дараагийн мэдээ

Сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлалыг баталлаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзав

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг…
Total
1
Хуваалцах