“AstraZeneca”, “Pfizer” вакцин маргааш ирнэ

Хөл хориог дуусгаад буюу энэ сарын 23-наас эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ. Манай дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх бөгөөд эхний хоёр нь буюу “AstraZeneca”, “Pfizer”-ын вакцинууд маргааш /2021.02.22/ ирнэ.

Тодруулбал, “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca” 150 мянган тун Энэтхэгээс, “Pfizer” БНСУ-аас 125 мянган хүнд хүрэлцэх хэмжээтэй ирэх аж.  Цаашид олон төрлийн вакцинаас иргэд сонгон хийлгэх боломж бүрдэх бөгөөд. Мөн БНХАУ-аас тусламжаар тодорхой хэмжээний вакцин оруулж ирэх мэдээлэл байгаа ч ямар хэмжээний вакцин ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа.

Түүнчлэн албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр ОХУ-аас ч мөн вакцин хандивлах саналаа илэрхийлээд байгаа юм. ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах “Спутник-V” вакциныг нийлүүлэхээр болжээ.

Вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард иргэдээ вакцин хийлгэхийг уриална гэдгээ мэдэгдсэн. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд “AstraZeneca” вакциныг хийлгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Оросын шүүх Алексей Навальныйд оноосон торгуулийн хэмжээ 850,000 рубль ($11,480)

Дараагийн мэдээ

Зам тээвэр, дэд бүтэцийн салбарын залуус нэгдэж Улаанбаатар хотыг хөгжүүлэх хувилбарыг боловсруулжээ.

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг Монгол Улсад авчирлаа

ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг Монгол Улсад авчирлаа. Вакциныг Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоцоор…
Дэлгэрэнгүй унших

Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 35 хүнд халдвар илэрлээ

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байгаа. Эхний ээлжинд 16 байгууллагын 14 мянга…
Дэлгэрэнгүй унших

“Коронавируст халдварын 46 тохиолдол батлагдсаны 22 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээтэй хамааралтай

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын…
Total
1
Хуваалцах