Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. Канад нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг, хөрөнгө оруулалтаараа тэргүүлдэг улс гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газар харилцааны түвшинг шинэ шатанд гаргахын төлөө байгааг хэлэв. Ардчилсан, цаг уурын ижил төстэй нөхцөлтэй орнуудын хувьд бүх чиглэлээр хамтарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөөц бололцоо байгааг онцлов.

Элчин сайд К.Ивкоф Ерөнхий сайдад баяр хүргээд цар тахлыг хумих, иргэдээ вакцинжуулах зэргээр авч байгаа арга хэмжээний дүнд бизнесийн салбар сэргэн, ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэж, дотоод, гадаадын зорчих хөдөлгөөн нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Канадын хөгжлийн хөтөлбөрүүд, тэр дундаа олборлох салбарын менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэгш байдлыг хангах төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Дараагийн мэдээ

Хавьтал 48, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр 10 тохиолдлыг илрүүллээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзав

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг…
Дэлгэрэнгүй унших

“ОЮУТОЛГОЙ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЛБАНААС ТОГТООСОН ТАТВАРЫН АКТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ 229.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018…
Total
1
Хуваалцах