Өчигдөр Европын хамгийн өндөр идэвхтэй галт уул болох Италийн Этна уул дэлбэрч ойр орчмын Катаниа болон бусад олон хотууд лавын үнсээр бүрхлээ. 2021 оны 2-р сарын 16 – Этна уулын дэлбэрэлт ажиглагдаж, бүх нутаг дэвсгэр дээр өндөр хар үүл үүсч, дэлбэрэлт буй багана үүсч, “пароксизмаас үүдэлтэй утаа галт уулаас дээш хэдэн километр өндөрт гарч, өмнө зүг рүү үнс түлхэгдэв. Этна уулаас хэдэн арван километрийн зайд орших Катания( Catanie), Сиракуз (Syrakus) хүртэл суурьшсан төвүүдэд нэг см орчим диаметртэй лава чулуу урсаж байна.

Хамгийн хачирхалтай нь Этна 1500-аад он хүртэл 100-н жилд дунджаар 1 идэвхждэг байсан бол 1500 оноос хойш 100-н жилд 5 орчим, 5 нь 10 гэх мэтээр дэлбэрэлтийн тоо нэмэгдсээр 20-р зуун гарсанаас 20 орчим болтлоо нэмэгдээд байна. Этна нь 5-н том тогоонуудаас бүрдэх бөгөөд хажуугийн жижиг нүхнүүдээс эхлээд хэдэн зуун метрийн гүнтэй тогоонууд зэрэг бүгд нийлсэн 300 орчим тогоо байдаг байна. Одоогийн байдлаар нутгийн онцгой байдлын алба болон гал сөнөөгчид халуун лавыг 1600 метрийн өндөрт бариж тогтоон ажиллаж байна.