Ах эгч нар Z үеийнхний эсрэг

😂 emoji-г байнга ашигладаг хүмүүст зориулсан таагүй мэдээ

Сүүлийн хэдэн долоо хоногт интернет хэрэглэгч хоёр үеийнхний дунд ТикТокийн тухай болон мянга мянган жилийн соёлын шинж тэмдгүүдийн талаар видео мөн сэтгэгдлүүдээр дайн өрнөж байна. Энгийн нэг нарийн өмднөөс үүдэлтэй уг маргаан эцэс сүүлдээ 2 үеийнхний дундах соёлын мэтгэлцээн мэт үргэлжилж байна. Хэний толгойд нарийн өмд тэнэг гэхээр та нар хөгшин хүний emoji хэрэглэдэг гэж хариу барих санаа төрдөг байна аа. 

“Инээж буй эможид юу нь болохгүй байна вэ??” гэж нэг хэрэглэгч TikTok-ийн тайлбар дээр асуухад. Өөр нэг нь “зүгээр ийм л байна” гэжээ. Хүүхдүүд эможи ашиглаж сурчхаад энд юм бичээрэй гэж хэлсэн эмэгтэйн өөр бичлэг дээр нэгэн хүү “15 настай байсан ч би ийм эможи ашиглахгүй учир нь бид зүгээр л үүнийг ашигладаггүй ” Өсвөр нас гэж сонирхолтой үе шүү. Зүгээр л хүсдэггүй тэгээд л ашигладаггүй. Товч бөгөөд оновчтой. 21 настай Валид Мохаммед  “Би инээж буй эможиос бусад бүх зүйлийг ашигладаг.” “Ээж, ах эгч нар гэх мэт хөгшин хүмүүсийг ашиглаж байгааг харсан болохоор би хэсэг хугацааны дараа үүнийг ашиглахаа больсон.”

Олон Gen Z-ийн хувьд 💀 эможи нь инээдийг дамжуулдаг түгээмэл орлуулагч болжээ. Энэ бол “Би үхсэн” эсвэл “Би үхэж байна” гэсэн хэлц үгсийн эможи хувилбар бөгөөд энэ нь ямар нэг зүйлийг маш хөгжилтэй болохыг илэрхийлдэг байна. Бусад хүлээн зөвшөөрөгдөх өөр хувилбарууд (зөвхөн Gen-Z): 😭 эможи, зүгээр л “хэхэ” эсвэл “лмао” гэх зэргийг ашиглах нь түгээмэл байдаг аж.

Арван долоон настай Ксавье Мартин 😂 эможиг “нялцгай” гэж нэрлээд түүний насны “тийм ч олон хүн хэрэглэдэггүй” гэж хэлсэн бол 21 настай Стейси Тиру нь жинхэнэ уйлж буй эможиг илүүд үздэг бөгөөд энэ нь илүү их сэтгэлийн хөдлөлийг илэрхийлж, илүү гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Тэрээр iPhone-ийнхоо гараас нулимсаа гартал инээж буй эможиг ч олж чадахгүй байгаагаа хуваалцжээ.

Инээгээд уйлж буй эможи албан ёсны нэр болох “Face with Joy of Joy” нь одоогоор Emojitracker вэбсайт дээр хамгийн их хэрэглэгддэг эможи юм. Энэ нь Emojipedia-ийн 2020 онд Твиттерт хамгийн их ашиглагддаг эможи жагсаалтыг тэргүүлсэн бол “Уйлж буй царай” нь хоёрт бичигджээ. Өсвөр насны хэрэглэгчдийн хамгийн дургүй эможи ч гэсэн хүч чадлаа хадгалсан хэвээр.

Жилээр бус өдөр өдрөөр хувьсах болсон энэ цаг үед бүхий л зүйл тодорхой цаг үедээ тренд болж гарч ирээд замхрах одох нь түгээмэл болсон. Тиймээс Gen Z-нар инээж буйгаа илэрхийлэх шинэ, шинэлэг арга замыг хайж байгаа нэг илрэл биз. Ах эгч нараа шахалтад оруулан байж шүү.

1996 оноос хойш төрсөн Gen Z-нар нь интернет дэлхий дахинд хэдийн хаа сайгүй тархаж хэрсэн өргөн сүлжээ болон тогтсон үед төрсөн. Шинэ залуу үеийн хандах хандлага маш сонирхолтой аливаад бүтээлч далд утгаар ойлгож, илүү чөлөөтэй сэтгэж хөнгөн амьдралын хэв маягийг чухалчилж үздэг нь ч энд ихэд нөлөөлдөг биз. Жишээлбэл, ковбой малгай (a) өмссөн хүний эможи, зүгээр зогсож байгаа хүний аль аль нь хуучин цаг шиг дуэлд дуудах хэмжээнд хүртлээ харилцаа эвгүй байгааг илтгэх болжээ. Шинэ үеийнхэн дэндүү ёжтой бөгөөд хөгжилтэй байх нь зөгнөлт зохиол уншиж буй мэт.  

Total
4
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Зам тээвэр, дэд бүтэцийн салбарын залуус нэгдэж Улаанбаатар хотыг хөгжүүлэх хувилбарыг боловсруулжээ.

Дараагийн мэдээ

Англид тогтоосон хөл хориог сулруулах төлөвлөгөөгөө танилцуулна

Холбоотой мэдээ
Total
4
Хуваалцах