Иргэд хуурамч ажлын үнэмлэх үзүүлэн хүндрэл учруулж байна

Хөл хорионы хугацаанд зохион байгуулж буй Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээнд тулгарч буй зарим бэрхшээлийн талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдрөөс эхлэн томоохон хүнсний бөөний төвүүд ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гэр бүлийн нэг хүнийх нь шинжилгээний хариу сөрөг гарсан бол гадуур явж болох нь гэсэн ташаа ойлголт таржээ.

Тухайлбал, автобусаар зорчих иргэдийн тоо л гэхэд 12,000 байснаас өчигдөр 19,000 болж 50 хувиар нэмэгдсэн байна.

Зөвшөөрөгдсөн 14 чиг үүрэг бүхий байгууллагын ажлын газрын тодорхойлолттой хүмүүсийн 15 хүртэл хувь нь л ажиллах ёстой.

Гэвч дээрх хүмүүсээс гадна цахимаар ажиллаж байгаа хүмүүс хөдөлгөөнд оролцож, хөл хориог сахиулж буй алба хаагчдад хүндрэл учруулж, цар тахлын үед хавьтлын эрсдэлийг бий болгох сөрөг зүйлс ажиглагдах боллоо.

Тэд хуурамч ажлын үнэмлэх үзүүлэх, дураараа явах байдлаар хүндрэл учруулж байна.

Тиймээс дахин анхааруулахад, бид энэ сарын 23-ны өдрөөс хойш амьдралын энгийн хэв маяг руугаа эргэн орохын тулд өрх бүрээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажил өнөөдөр 55 хувийг гүйцэтгэлтэй явж байна.

Тиймээс үлдсэн зургаан хоногийн хугацаанд 180,000 орчим өрхөөс шинжилгээ авч байж энэ ажил дуусах юм” гэв.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Түүхэн дээд үзүүлэлтээ дахин шинэчлэлээ

Дараагийн мэдээ

Жек Ма-ийн бүх хөрөнгө болон “Alibabа”, “Ant Group”-ийг улсын мэдэлд хураан авна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг Монгол Улсад авчирлаа

ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг Монгол Улсад авчирлаа. Вакциныг Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоцоор…
Дэлгэрэнгүй унших

Сүүлийн хоногт хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 35 хүнд халдвар илэрлээ

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байгаа. Эхний ээлжинд 16 байгууллагын 14 мянга…
Дэлгэрэнгүй унших

“Коронавируст халдварын 46 тохиолдол батлагдсаны 22 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээтэй хамааралтай

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын…
Дэлгэрэнгүй унших

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахад оролцсон эмч, эмнэлгийн ажилчдын илүү цагийн нэмэгдлийг шийдвэрлэв

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 11 өдрөөс 2 дугаар сарын 23 өдрийг хүртэл хугацаанд…
Total
1
Хуваалцах