Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагт 38,409 хүнд шинжилгээ хийж халдварын 28 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 28 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 27 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 1 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн.
Энэ сарын 11-нээс хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд нийт 27 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд нийт 27 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:
- БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
- БЗД-ийн 26 дугаар хороо
- СБД-ийн 18 дугаар хороо
- СХД-ийн 7, 39 дүгээр хороо
- ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
- ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.