Монгол цусны эсрэг соёлт ертөнц

Монгол ген хүчтэй юу соёлт ертөнц хүчтэй юу? Бид дэлхийг байлдан дагуулж явсан үе түүх болон хуучраад хэдийн найман зууныг элээж. Энэ найман зуунд бүхий л юмс үндсээрээ хувирч өөрчлөгдсөн ч бидний цусанд буй дайчин дээрэнгүй нүүдэлчин зан минь хөндөшгүй мэт хадгалагдан үлджээ.

Европод сэргэн мандалтын зуунууд өрнөж, Америк тивд буурал тивээс ирсэн зочид агуй их аж үйлдвэрийг эхлүүлж, Ази тив дэлхий дахиныг ажиллах хүчээр хангах гол цэг болсон ч Евразийн уудам нутагт нүүдэллэн ирсэн бидний цөөхөн Монголчууд одоо ч өөрсдийгөө дэлхийн төв гэж итгэсээр. Хөөрөлдсөөр, огшсоор. Францын эзэн хаан Людвик Монголчуудаас айхдаа олон хоногийн нойроо хулжаан суусан гэх түүх бий. Магадгүй түүнээс хойш дэлхий биднийг мартаа биз. Соёлт ертөнц үнэхээр гайхалтайгаар хувьссаар. Саран дээр бууж Марсыг судалж, хиймэл оюун ухаанд суурилсан шинэчлэлтүүд махан биеийг орлож, далайн гүнээс бодол сэтгэлгээнийхээ гүн хүртэл хэрэн хэсэж өдрөөс өдөрт хичээсээр ажилласаар.

Энэ үед Монголд:

Өсвөр үе: Үнэт зүйлээ кино хэн нэгэн алдартан эсвэл дуртай тоглоомоосоо хайдаг шилжилтийн насныхан. Орчин үе миний л сонирхол, хөөх янзтай гэхдээ жоохон даруулгатай. Хааяа бүр алгадаад авмаар ёс суртахуунгүй гэхдээ тэд ердөө л хүүхэд. Ухаан суухаараа бусдыг хүндэлж зарим зүйлсийг дотроо үлдээхийг сурах биз. 

Залуу үе: Эго өндөрт дунд үеийнхэн. Тэдэнд боловсрол, боломж бий тэд дэлхийтэй харьцаж чадна. Гэвч тэдэнд энэ улс хэрхэх цаашид оршин тогтнох эсвэл хажуу айлын эгч шөнө бүр уйлах нь түй ч хамаагүй. Тэдэнд мөнгө болон хамгийн сайн найз нь бүдэрч унах л хамгийн чухал мэт. Бусдыг шүүмжлэн / үүнийг бичиж суугаа яг над шиг /  гадуурхана, хараана, гомдооно бас үл тооно. Өөрсдийн сонирхлыг бусдад тулгах хэрнэ. Бусдын сонирхлыг нулимж орхино. Зарим залууст шашин шүтэх нь ЛГБТ шиг л хүний эрх гэдгийг хэлээд өгөөсэй. Хаана ажилладаг вэ? гэж асуусныхаа дараа л хэн гэдгээ утгаар нь харуулж эхлэх манай үеийнхэн. Хамгийн их шүүмжилдэг нийлээд хийвэл чадах хэрнэ хараад өнгөрөхийг сонгох ухаант үеийнхэн. Манайханд Монгол биш зөвхөн дэлхий л чухал. Ямар ч үнээр хамаагүй дэлхийд гарах том хүсэлтэй. Гэвч энэ ердөө л хүсэл мөрөөдөл лав биш. Хүний нүдэнд л соёлтой манай үеийнхэн. Тэгсэн хэрнэ харын нутагт хүний эрхэнд соёлт ертөнцийн жинхэнэ иргэн болоод ард үлдсэн хэдэн элэг нэгтнээ хэмлэнэ. Чухамдаа тэд дүр эсгэж сурсан ч тогоондоо л чанагдсаар байх аж. Хааяа гэсэн багаа тайлаад өөрөөрөө хамт байхсан.

Ахмад үе: Тэд яагаад өөрөөсөө бусдыг үл хүндэтгэдэг вэ? Дотор нь орж болдогсон бол тэр ухааныг л ойлгочих юмсан. Ах минь таны насыг бус ухааныг хүндэлж болдог бол юутай сайхан. Залуучууд дэлхийг хүсдэг бол тэдний хувьд Монгол улс дэлхийн төв. Нарийн өмд өмсвөл хүүхэн, Урт үстэй бол гомо. Яагаад гэдгээ ч мэдэхгүйгээр Хятадуудыг үзэн ядах хэрнэ тэд үгүй бол ганц ч хонож чадахгүйгээр дэндүү их хамааралтай аж төрөх аж. Наад захын бусдын сонирхлыг ойлгодоггүй юмаа гэхэд тоохгүй өнгөрөх ухамсрын тэдэнд ойлгуулахын тулд тархинд шууд суулгах технологийн шийдлийг л хүлээхээс өөр арга үгүй мэт. Заримдаа ийм нийгэмд тэдэн шиг амьдрах ёстой ч юм шиг. Ямар сайндаа цар тахлын үед 2м зайтай дугаарлаж байгаа хүмүүс дундуур ичихгүй өрж зогсож байхав дээ. Анзаараагүй байж болох ч алдаагаа ойлгоод больж болмоор. Даанч баатарлаг ах нарын минь цусанд айж ухрахыг үл мэдэх хүч нуугдана. Энэ мэтээр тэднийг шүүмжиллээ гээд засрах биш дэмий л цагийн гарзнаас өөрцгүй учир бид л тэднийг цөм нийгэм шилжилтийн золиос гэдэг нь байх гэж ухаад дасаж амьдрах хувьтай биз.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

“Galaxy Unpacked 2021”

Дараагийн мэдээ

М.Эрдэнэжаргал: Залуучуудын байгууллага олон улсын жишигт хүрэхээр зорьж байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзав

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг…
Дэлгэрэнгүй унших

“ОЮУТОЛГОЙ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЛБАНААС ТОГТООСОН ТАТВАРЫН АКТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ 229.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018…
Total
1
Хуваалцах