“Galaxy Unpacked 2021”

Galaxy Unpacked бол Samsung-ийн фэнүүдийн хүсэн хүлээдэг арга хэмжээнүүдийн нэг. Samsung Electronics зүгээс жил бүр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт утас, таблет, дагалдах хэрэгслүүдээ уг арга хэмжээний үеэр танилцуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил бидэнд Note20 ба Note20+, Galaxy Z Fold 2, Galaxy tab S7 ба S7+, Galaxy Buds Live-ийг авчирсан. Тэгвэл энэ жил алдарт Samsung Electronics 2021 оны анхны том тэсрэлтээ зарлалаа. Тийм ээ энэ бол Galaxy S21 5G ба Galaxy S21 Ultra 5G, манай гарагийн хамгийн дэвшилтэт камерын систем бүхий ухаалаг гар утас. Мөн тус бүр нь стандарт Snapdragon 888 5nm 64-bit octa-core процессор, 8GB LPDDR5 RAM-тай бөгөөд 128GB эсвэл 256GB санах ойн сонголттойгоор худалдан авах боломжтой. Алдарт S Pen-ий туршлагыг Galaxy S цувралд нэмэлтээр оруулж ирж байгаа нь бас нэгэн чимэг болж өгчээ.

 “Galaxy S21 Ultra бол Samsung хүмүүст өөрсдийн амьдралыг илүү баялаг болгож илүү хялбараар өөрийгөө илэрхийлэх боломжийг олгох инновацийг хийж буйн бас нэг жишээ юм” хэмээн Samsung Electronics-ийн Ерөнхийлөгч Мобайл Харилцаа холбооны бизнесийн тэргүүн TM Roh хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Энэ нь сүүлийн хэдхэн жил ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниуд бидэнд компьютер мэт  хүчирхэг үзүүлэлт бүхий төхөөрөмжүүдийг санал болгож ирсний адилаар цаашид ч мөн хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд дэвшилт болохуйц илүү шинэ шийдлүүд нэвтэрсээр байхын илрэл биз ээ.

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Хятадын вакцин үр дүнтэй юу?

Дараагийн мэдээ

Монгол цусны эсрэг соёлт ертөнц

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Санхүүгийн Зохицуулах Хороо: Анхааруулга

Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын…
Total
2
Хуваалцах