Хятадын вакцин үр дүнтэй юу?

Хятадын Синовак компани бүтээсэн коронавирусын вакцин дээр хийсэн судалгааны үр дүнгүүд судлаачдын сонирхлыг ихээхэн татах болжээ. Бээжинд төвтэй Синовак био эмийн бэлдмэл үйлдвэрлэгч компани нь CoronaVac-ийг нийлүүлж байгаа билээ. Уг вакцины хүний биед нөлөө үзүүлэх зарчим нь үхсэн вирусийн тоосонцрыг ашиглан хүний ​​дархлааны системийг вирусийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх маягаар ажилладаг байна.

Өнгөрсөн долоо хоногт Бразил улсад клиник туршилт явуулж буй Бутантан хүрээлэнгийн судлаачид тус вакцин нь “хөнгөнөөс хүнд”  тохиолдлын эсрэг 78% -ийн үр дүнтэй байгааг зарласан боловч мягмар гарагт энэ тоог тооцоолохдоо эмнэлзүйн тусламж шаарддаггүй “маш хөнгөн”  халдварт бүлгийн мэдээллийг нэмэн оруулснаар үр дүн 50.4% болж буурсныг зарлажээ. Энэ нь тус вакцин бусад ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс харьцангуй үр дүн багатай юу гэх асуултыг дагуулаад байгаа аж. Гэсэн хэдий ч Индонез, Турк, Сингапур зэрэг хэд хэдэн улс Хятадын талд вакцины захиалга хэдийн өгчээ.

Хамгийн эргэлзээ төрүүлж буй зүйл нь Синовакийн туршилтын үр дүн улс орон бүрд харилцан адилгүй үр дүнгүүд үзүүлж буй явдал юм. Өнгөрсөн сард Туркийн судлаачид Синовак вакцины үр дүн 91.25% байсан гэж мэдэгдсэн бол Лхагва гарагт олон нийтийн вакцинжуулах хөтөлбөрөө эхлүүлээд буй Индонез улс 65.3% үр дүнтэй хэмээн мэдэгджээ. Ковид-19 тахлын вакцин аюулгүй эсэхэд дэлхий нийт эргэлзсэн хэвээр

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дэмжигдлээ

Дараагийн мэдээ

“Galaxy Unpacked 2021”

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзав

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг…
Total
1
Хуваалцах