Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дэмжигдлээ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн хэлэлцүүлэг эцсийн байдлаар дэмжигдлээ.

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдрийн 10 цагт цахим хэлбэрээр явагдлаа. 

Засгийн газраас өнгөрөгч оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлээд байсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар дэмжсэнээр  хуулийн төслүүдийг эцсийн байдлаар бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байсан юм.

Уг шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргын 32 дугаар тоот захирамжийн дагуу  ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжилтнүүдийг ажлын хэсэгт оролцуулсан ажлын дэд хэсгийг байгуулан ажиллажээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэврийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтууд төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдээгүй. Тиймээс бие даасан институцийн хувьд шүүгчдийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага гарсан учраас төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувь хүртэлх нэмэгдэл,  онцгой нөхцөлийн хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгах саналыг боловсруулжээ.

Тэрбээр хэлэхдээ “Хуулийн төслөөр шүүгчдийн цалинг бууруулсан зүйл огт байхгүй”. Шүүгчдийн цалин нь үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, докторын нэмэгдэл зэргээс бүрдэж байгааг онцгойлон дурджээ.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 28 асуудлыг санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал уг төслийн 20 дугаар зүйлд “Энэ хуулийн 20.2.3-т заасан тайланг “Нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй.” гэсэн утга бүхий 20.13 дахь хэсэг нэмэх, төслийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлнэ.” гэж өөрчлөн найруулахаар санал нэгджээ. Мөн 24 дүгээр зүйлд “Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно.” гэсэн утга бүхий 24.5 дахь хэсэг, 25 дугаар зүйлд “улс төрийн намын бүртгэл хөтлөх;” гэсэн агуулгатай 25.8.8 дахь заалт нэмэхийг дэмжлээ. Мөн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “тухай саналыг Ерөнхийлөгчид, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай албан бичгийг Улсын Их Хуралд холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ” гэснийг “саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэх зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5% буюу олонх уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах саналыг дэмжсэнээр төслийг эцсийн байдлаар батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Дэлхийн анхны ухаалаг Маск

Дараагийн мэдээ

Хятадын вакцин үр дүнтэй юу?

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзав

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг…
Дэлгэрэнгүй унших

“ОЮУТОЛГОЙ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЛБАНААС ТОГТООСОН ТАТВАРЫН АКТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ 229.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018…
Total
1
Хуваалцах