Дэлхийн анхны ухаалаг Маск

Тоглоом үйлдвэрлэгч Razer компани дэлхийн хамгийн ухаалаг нүүрний маскийг танилцууллаа. CES технологийн чуулга уулзалтад танилцуулсан анхны загвар нь хэрэглэгчдийн яриаг гадна орчинд төвөггүй дуулдах шинэ технологи нэвтрүүлж буйгаар онцлог аж.

Мөн нэг шинэ шийдэл нэвтрүүлсэн нь халуун хүйтэн агаарын солилцоог төгс хангаж өгөх дизайны шийдэл гэнэ. Тус компани уг маскийг N95 ангилалд багтах мэс заслын үед ч хамгаалалтын зорилгоор ашиглах боломжтойг дурджээ.

Нэг сонирхолтой шийдэл байгаа нь харанхуй болоход автоматаар асдаг маскны өөрийн гэрэл юм. Разерийн зүгээс үзэж байгаагаар гэрэлтүүлгийн нөхцөлөөс үл хамааран нүүрний хувирал амны хайрцаг зэргээр өөрийгөө илэрхийлэх боломжийг олгох нь уг гэрэлтүүлгийн гол зорилго гэнэ.

Чихэнд маш бага даралт үзүүлдэг гэх уг хамгаалах хэрэгсэл мөд залуусын дунд шинэ хэв маяг болон гарч ирэхийг үгүйсгэхгүй юм.

Тунгалаг маск тийм ч шинэ шийдэл биш ч технологи шингэсэн уг эд догь харагдах нь лавтай.

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Хөл хорионы дараах ААН-үүдийн нөхцөл байдал

Дараагийн мэдээ

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дэмжигдлээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Б.Лхагвасүрэн: Зээлийн хугацааг хойшлууллаа гээд ангилал буурахгүй

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сая бодлогын хүүг 6 хувь болгосон нь Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлж буй хэрэг. Бодлогын хүүгийн бууралтын дагаж…
Total
2
Хуваалцах