Бүтэн төлбөр хагас боловсрол

Монгол улсын ирээдүйг юу авж явах вэ? Нүүрс, зэс, уран, эсвэл хөдөө аж ахуй? Эд бүгд дундаршгүй их нөөцөт баялаг мөн үү?

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бүхий л шатны сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаагаад уджээ. Цахим сургалт, зайны сургалт гэх сүржин нэрэн дор сургалтын агуулгад нийцсэн хичээлүүд орж өнөөх нь бүр үр дүнтэй байгаа гэх. Гэвч энэ их худал хуурмагийн үр дүн 5 эсвэл 10 жилийн дараа цахимаар төгссөн эмчийн өрөөнд үйлийн үр болж ирэх бий. Эрүүл мэнд аюулгүй байдал чухал энэ бол үнэн гэвч боловсролын салбар гэдэг орхигдуулж болшгүй чухал салбар мөнөөс мөн гэдгийг мартаж боломгүй мэт. Магадгүй бид байлдан дагуулчихдаг эрэн зуундаа байсан бол байдлыг өөр өнцгөөр харж болох байсан биз. Харин өнөөдрийн дэлхий бидэнд хэрэгжүүлж, баримталж буй бодлого шийдвэрүүдээс маань тэс өөр дүр зураглал үзүүлэх нь сонин. Мэдээж барууны орны нөхцөл байдал эмнэлгийн хангамж хүртээмж гэх мэт олон хүчин зүйл биднээс өөр ч дэлхий дахин уг өвчинтэй дасан зохицож амьдрахаас өөр арга үлдээгүй гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн байдлыг анзаарч нэг хараасай. Удирдах түвсхнии байгууллагууд өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээгээ аван бүхий л гаргалгаа туршиж үзэх ёстой атал БҮТЭН төлбөр ХАГАС боловсрол эзэмшүүлсэн нэртэй ирээдүй хойч уруугаа ус цацах нь сэтгэл гонсойм. Аль сургуулийн ямар оюутнуудаас авсан нь мэдэгдэхгүй цахим хичээлийн чанар шалгах судалгаа нь 82.5% гэдэг гайхалтай өндөр тоон үзүүлэлттэйгээр цахим сургалтаа дүгнэжээ. Тэнхимийн сургалт зайлшгүй шаардлага бүхий бэлтгэгдэж байгаа оюутнуудаасаа авсан л гэж найдъя. 

Сүүлийн гаргасан шийдвэрээр их, дээд сургуулиудын 2 дугаар улирлын хичээлийг Танхим болон Цахим хосолсон хэлбэрээр хосолсон байдлаар явуулахаар бэлтгэл ажлууд хангагдаж эхэлсэн гэх нааштай мэдээ дуулдсан нь сайхан ч нөхцөл байдал хэрхэхийг хэн мэдэх билээ. Харин өнөөх сургуулиуд маань чухал нөхцөл байдлыг төлбөрөө бүрэн авах явуургүй арга л бүү болгоосой.

Total
1
Хуваалцсан
1 сэтгэгдэл
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Нэг хотын 2 туйл ба Утааг Үдье

Дараагийн мэдээ

Хөл хорионы дараах ААН-үүдийн нөхцөл байдал

Total
1
Хуваалцах