1 сарын наймнаас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй

Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын баримтын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан. Заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай. Тиймээс энэ сарын наймны өдрөөс өмнө 2020.10.01-12.31 хүртэл худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэхийг ТЕГ-аас санууллаа. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум, хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901,615 иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

Total
3
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

5-р сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд хүнсний талонд 53.2 тэрбум төгрөг зарцуулжээ

Дараагийн мэдээ

ХӨСҮТ: Тэнүүн-Огоо компанийн 3 ажилтанд нэмж коронавирус илэрлээ

Холбоотой мэдээ
Total
3
Хуваалцах