Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээг хязгаарласантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд 16 хорооны 147 иргэнд тусламж үйлчилгээг нэмэлтээр үзүүлсэн байна.
Мөн дүүргийнхээ диализийн аппаратад ордог иргэдээ өдрийн цагаар оруулан, оройн цагаар Баянзүрх дүүргийн диализийн аппаратад ордог иргэдийг нэмж халдвар хамгааллыг сахин оруулж байгаа юм.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэддээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг аюулгүй байдлыг ханган үзүүлж, мөн эрүүл мэндийн сайдын зүгээс шийдвэрлэж өгсөн рентген аппаратыг суурилуулан тусламж, үйлчилгээндээ ашиглаж байгаа аж.
Халдвар хамгааллын дэглэмийг сахин үйлчлүүлэгчдэдээ болон эмч, ажилтнууддаа давхар анхаарч ажиллаж байгаагаа тус эмнэлгийн дарга Д.Чимгээ хэллээ.
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙГ PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИТОЙ БОЛГОНО
-172204-1601886806.jpeg)
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд амьсгалын замын өвчтэй иргэдийг тусдаа хаалгаар тусдаа урсгалаар хүлээн авах, нийт эмч ажилтнуудаа болон хэвтэн эмчлүүлж буй иргэдээ PCR шинжилгээнд бүрэн хамруулах үүрэг чиглэлийг биелүүлсэн байв.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний аппаратыг ирэх долоо хоногт суурилуулан өгч, ЗӨСҮТ-ээс мэргэжилтнүүдийг сургаж, мэргэжил арга зүйгээр хангуулахаар болов. Ингэснээр Чингэлтэй дүүргийн иргэддээ цаг алдалгүй шуурхай шинжилгээ хийх боломжтой болж байна. Харин тус эмнэлгийн зүгээс лаборатори байгуулах гурван өрөө, ажиллах хүний нөөцөө бэлдэх үлдсэн аж.

