Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос нийслэлд хөл хорио тогтоож, 2021 оны 01-р сарын 06-ны өдрийг хүртэл хөл хөдөлгөөнийг хорихоор шийдвэрлэсэн.
Зөвхөн QR зөвшөөрөлтэй хувийн автомашин болон нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг нийслэлээс мэдээлсэн.
Монгол улс даяар үүсээд буй цар тахалтай тэмцэх хүнд нөхцөл байдалд ажиллаж буй нийтийн тээврийн үйлчилгээний салбарт ажиллаж буй жолооч нарыг халвдарт өртөх эрсдэлээс сэргийлэхэд дэм болох, нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар Смарт Карт компанийн зүгээс 10,000 ширхэг маск хандивлаж тус компанийн Харилцагч, үйл ажиллагааны газрын дарга Р.Ган-Эрдэнэ Нийтийн Тээврийн Үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт хүлээлгэн өглөө.
