Хятад улсаас 7 хоногт 10 машинаар жимс, ногоо зөөвөл хүнсний эрэлт хангагдана

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, хэрэглэгчдээс нарийн ногоо, жимс жимсгэнэ эрс багассан, хомсдсон тухай гомдол сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн.

Хөл хорионы  үед нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдын хувьд тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл БНХАУ-аас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байгаа талаар тайлбарлаж, гомдол саналууд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ихээр ирүүлж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор тус газраас Монгол Улсын хүн амын жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны хэрэгцээ, удахгүй болох шинэ жилийн баярын эрэлтийг хангахад хүрэлцээтэй нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Иймд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэргийг оролцуулан санал солилцох 2 удаагийн уулзалт, Тээвэрлэлтийн асуудлаар Замын-Үүдийн шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг даргатай цахим хурал хийжээ.

Уулзалтаар одоогийн байдлаар өдөр тутам БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд хот хооронд тээвэрлэлт хийж байгаа 60 автомашин байдаг ба үүний 10 автомашиныг 7 хоногийн хугацаанд зөвхөн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх зохицуулалт хийж өгөхөд энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзсэн байна.

Ингэснээр Монгол Улсын хүн амын жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны өнөөгийн хэт их хэрэгцээ, удахгүй болох шинэ жилийн баярын эрэлтийг хангахад хүрэлцээтэй нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх юм. Мөн нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад албан бичгээр хүргүүллээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Total
137
Хуваалцсан
1 сэтгэгдэл
  1. Hytadaas hunsni nogoo zuuhuu boliyoo.dan hor shuudee medseer baij gaali mergejlin hynalt ihan oruuldag ni yaj baigaa yum be.Odoo naadahig chini mongol nogoo gej hudal heleed hudaldaachid ni zarna shuudee.Orosoos hunsni zuilee avaachee

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Өнөөдөр нэмж 6 бүртгэгдэж нийслэлд голомтлон гарсан "Ковид-19" халдварын тохиолдол 605 боллоо

Дараагийн мэдээ

Тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө ингэж аваарай

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ажлын байрны дарамт үзүүлж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2021 оны 5…
Дэлгэрэнгүй унших

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оногдуулсан 2,6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 7…
Total
137
Хуваалцах