Өнөөдөр нэмж 6 бүртгэгдэж нийслэлд голомтлон гарсан “Ковид-19” халдварын тохиолдол 605 боллоо

2020 оны 12-р сарын 24-ний байдлаар нийт 11800 хүний сорьцод шинжилгээ хийхэд 6 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал 5 хүн /давтан шинжилгээ/, 12-р сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүнд халдвар илэрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1069 боллоо.

Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 605, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 393 байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

• Улаанбаатар -279

• Сэлэнгэ -217

• Дархан-Уул -45

• Дорноговь -32

• Орхон -25

• Говьсүмбэр -4

• Архангай

-УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

• Баянгол дүүрэг -40

• Баянзүрх дүүрэг -143

• Чингэлтэй дүүрэг -14

• Сүхбаатар дүүрэг -27

• Сонгинохайрхан дүүрэг -28

• Хан-Уул дүүрэг -25

• Багануур дүүрэг -1

• Налайх дүүрэг -1

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 476 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 4, хүндэвтэр 55, хөнгөн 414 хүн байна. 

Total
4K
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд

Дараагийн мэдээ

Хятад улсаас 7 хоногт 10 машинаар жимс, ногоо зөөвөл хүнсний эрэлт хангагдана

Холбоотой мэдээ
Total
4K
Хуваалцах