2020 оны 12-р сарын 23-ны байдлаар нийт 4134 хүний сорьцод шинжилгээ хийхэд 57 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрчээ.
Эдгээр тохиолдлын дийлэнх буюу 55 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал аж.
Тодруулбал,
- 43 нь өвчтөн,
- сахиур 9,
- гэр бүлийн хүн 2,
- захиргааны ажилтан 1,
- 14-нд эмнэлгээс гарсан нэг хүн байна.
БЗД-ийн эмнэлгийн хамааралтай 131 хүн өвдсөн байна. Эдгээр тохиолдлууд бүгд тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрчээ.
Нөгөө 2 нь Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн /давтан шинжилгээ/, Цэргийн төв эмнэлгийн 1 ажилтны шинжилгээнд халдвар тус тус илэрсэн байна.
Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймаг батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Монгол Улсын хэмжээнд Нийслэл хот болон 6 аймагт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 600, Нийт батлагдсан тохиолдол 1063 боллоо.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:• Улаанбаатар -274• Сэлэнгэ -217• Дархан-Уул -45• Дорноговь -32• Орхон -25• Говьсүмбэр -4• Архангай -3УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:• Баянгол дүүрэг -40• Баянзүрх дүүрэг -140• Чингэлтэй дүүрэг -14• Сүхбаатар дүүрэг -27• Сонгинохайрхан дүүрэг -26• Хан-Уул дүүрэг -25• Багануур дүүрэг -1• Налайх дүүрэг -1ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 513 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.Биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 40, хөнгөн 466 хүн байна.