Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилчид автомашины QR код авах заавар

Засгийн газрын шийдвэрээр маргаашнаас буюу 23-аас эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.

Ингэснээр чиг үүргийг нь хязгаарлаагүй 15 байгууллагаас бусад нь хөдөлгөөнд оролцохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд QR зөвшөөрөлтэй автомашин замын хөдөлгөөнд оролцоно.  Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм.

Ингэхдээ өмнөхийн адил албан байгууллагын нэр дээр бүртгэлтэй автомашинууд smartcar.mn сайтаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хийж QR код бүхий зөвшөөрлөө хэвлэж аваад машины урд хэсэгт харагдахуйцаар байрлуулах юм.

Одоогийн байдлаар автомашины QR кодтой зөвшөөрлийн бичигт өөрчлөлт хийж байгаа тул хэвлэгдэхгүй байгаа тухай НОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Уг зөвшөөрлийн бичгийн доод хэсэгт санамж оруулж байгаа юм байна.

Энэ тухай “Зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болон худалдсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх тухай санамж бичгийг нэмж оруулж байгаа. Энэ ажил өнөөдөр үдээс хойш дуусна. Үүний дараа байгууллагууд автомашины QR кодтой зөвшөөрлөө хэвлэж авах боломжтой болно” гэсэн мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 чиг үүргийн байгууллагын 23,902 автомашинд зөвшөөрөл олгосон. Эдгээр  автомашинуудын зөвшөөрөл үдээс хойш хэвлэж авахад бэлэн болох аж.

Total
0
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

ЭМЯ: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ, эдгээр нь бүгд БЗД нэгдсэн эмнэлгийн голомт

Дараагийн мэдээ

УИХ-ын гишүүд ломбардын хүүг 3%-аас, алдангийг 0.2%-аас хэтрүүлэхгүй байх зохицуулалттай хуулийн төсөл өргөн барьлаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дэмжигдлээ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн хэлэлцүүлэг эцсийн байдлаар дэмжигдлээ. УИХ-ын 2020…
Total
0
Хуваалцах