Нийслэлд 10 хоног сунгах ч зарим үйлчилгээг нээхээр хэлэлцэж байна

Засгийн газраас  коронавирусийн халдвар тархаад байгаа нийслэл Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг 10 хоногоор сунгаж, 12-р сарын 11-ний өдрийн 06.00 хүртэл хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.  Гэхдээ зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарчээ.

Харин халдварын тархалтыг хяналтад оруулаад буй Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул аймаг болон халдвар гараагүй аймгуудад Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бүс нутагт иргэн, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа халдвар хамгаалалтын өндөр хяналтын дэглэмд явуулах боломжтой болох аж. Харин олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээг хориглох юм байна. 

Мөн эх сурвалжийн хэлж буйгаар 17 градусаас доош согтууруулах ундааг худалдаанд гаргах асуудлыг шийдсэн байна.

Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хурал, цуглаан, жагсаал, спорт, үзвэр үйлчилгээг хориглох юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хуралдаан дууссаны дараа албан ёсоор мэдээлэх юм байна. 

Total
8
Хуваалцсан
1 сэтгэгдэл
  1. sungahaar sungalaa geh.сунгахгүй болохоор сунгасангүй гэх үйлсилгээг нээхээр нээлээ гэх нээхгүй бол нээсэнгүй гэх 17 градусаас доош пиво тэгвэл зарахаа болиочээ.архи уух нь хүний л ухамсар шүүдээ.иргэд өөрсдөө ухамсартай байж үүргээ биелүүл.хэн нэгнийг бүү буруутга

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Дараагийн мэдээ

УОК: Хөл хориог сунгасан ч хязгаарлалт орохгүй, хэвийн ажиллах 18 чиглэлийн байгууллага

Холбоотой мэдээ
Total
8
Хуваалцах