АН: Ерөнхийлөгчийн санаачилсан 1 сая төгрөгийн эрхийн бичгийг дэмжин ажиллана

Ардчилсан намын улс төрийн зөвлөл /2020.11.28/ өчигдөр хуралдлаа. Танхимын болон цахимаар зохион байгуулсан хурлаар намын дотоод асуудлаас гадна улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуралдаанаар, Covid-19 цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа халдвар, хамгааллын асуудал, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд оновчтой байгаа эсэх, хатуу хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хүндэрч байгаа энэ цагт жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих оновчтой шийдэл санал болгох чиглэлээр ажиллах аж.

Мөн дундаж давхаргыг хамгаалан үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулан ажиллахыг шаардах юм байна. Үүнээс гадна эмзэг бүлэг, тусламж хэрэгцээтэй байгаа олон мянган иргэдэд бодит дэмжлэг болгох үүднээс хандивын аян өрнүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан өрх болон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих 1 сая төгрөгийн эрхийн бичгийг, тооцоо судалгааны үндсэн дээр дэмжин ажиллах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгджээ.

Удаан хугацаанд улс төрийн үйл ажиллагаагаа саармагжуулаад байсан АН улс төрийн ажилдаа ийнхүү идэвхийлэн орж, хүнд цаг үеийг хохирол багатай даван туулахад чиглэсэн тооцоо, судалгаатай, шинжлэх ухаанч үндэслэл бүхий санал санаачилгуудаараа Засгийн газрыг шахаж, шаардан ажиллахаар болсон хэмээн АН-аас мэдээллээ. 

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Зорилтот бүлгийн айл өрхөд 485 тонн сайжруулсан түлшийг олгожээ

Дараагийн мэдээ

Шинжилгээ өгөх байрны гадна иргэдийн бөөгнөрөл ихээр үүсч байна

Холбоотой мэдээ
Total
2
Хуваалцах