Коронавирус шинээр 24 тохиолдол нэмэгдэж, УБ-т 5 бүртгэгдлээ

2020 оны 11-р сарын 28-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, түүний хоёр авто лаборатори, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 9513 хүнд PCR шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Нэг нь 11-р сарын 16-нд орж ирсэн ТИР машины жолоочийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн бол үлдсэн 23 нь бүртгэгдсэн голомтоос илрээд байна.  

Улаанбаатар хотод 5 тохиолдол бүртгэгдлээ. Нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьталд орж, тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээнээс илэрсэн юм. Үлдсэн дөрөв нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс илэрсэн. Ингээд Улаанбаатар хотын батлагдсан тохиолдол 75 боллоо. Дүүргээр нь задалбал, БГД-21, СХД-10, БЗД-23, СБД-12, ХУД-7, Багануурт-1, Чингэлтэйд нэг тохиолдол бүртгэгдээд байна. 

Ингээд Улаанбаатарт 75 тохиолдол боллоо. Сэлэнгэ аймагт 7 тохиодол бүртгэгдлээ. Гурван гэр бүлийн ойрын хавьтлаас илэрлээ. Ингээд нийт 174 боллоо. Дархан-уул аймагт нийт 9 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 44 тохиолдол боллоо. Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт нэмж бүртгэгдээгүй. Архангай аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ.

Батлагдсан тохиолдол нь  Улаанбаатар хотын голомтод бүртгэгдсэн бариа засалчтай ойрын хавьталд орсон нь тогтоогдсон бөгөөд араас нь хөөж, Архангай аймгийн Батцэнгэл суманд тусгаарлаад байна. Тус иргэдийн ойрын хавьтал 50, хоёрдогч хавьтал 150 гаруй хүнийг тусгаарлаад байна. Батлагдсан тохиолдолтой ойрын хавьталд орсон 3 хүн Их тамир сум руу явсан байсныг мөн тусгаарлажээ. Сэлэнгэ аймагт ажиллуулж байсан ЗӨСҮТ-ийн PCR-ын авто лабораторийг Архангай аймаг руу шилжүүлээд байна. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудыг аймаг орон нутагт нь эмчилнэ. 

Тус батлагдсан тохиолдол нь хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн том тэрэг унаж явсан учраас хяналтын постууд журамд заасны дагуу хэвийн нэвтрүүлсэн байна. 

Өнөөдөр ХӨСҮТ-ээс долоон иргэн эдгэрч, дараагийн ажиглалтад орсон байна. Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол  784 болсноос 354 нь эдгэрч, нутаг буцсан 9,  ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 421 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эмчлүүлэгчдийн  биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 6, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 339 хүн байна гэлээ. 

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд аав хүү хоёроос коронавирусийн халдвар илэрлээ

Дараагийн мэдээ

Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Холбоотой мэдээ
Total
1
Хуваалцах