Архангай аймгийн Батцэнгэл суманд аав хүү хоёроос коронавирусийн халдвар илэрлээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд аав хүү хоёроос халдвар илэрлээ. Хүүгийн аав 11-р сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэсэн машинтай Батцэнгэлд суманд очсон байна.

Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогдсон байна. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлууд болох 150 гаруй хавьтагчийг тогтоогоод байна.

Иймд Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд 12 дугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл ТЭГ ЗОГСОЛТ хийхээр болсон байна.

Тандалт судалгааны мэдээллээр Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч 52, 2-р хавьтагч 103 хүн байгааг тогтоогдсон байна. Одоогоор ойрын хавьтлын хоёр өрхийн 9 иргэний шинжилгээ сөрөг гарчээ.1-р хавьтлуудыг тусгаарлаж, 2-р хавьтлуудыг гэрт нь хатуу хөл хорионы дэглэмд оруулсан.

Тандалт үргэлжилж байна. Архангай аймаг руу ЗӨСҮТ-өөс Сэлэнгэ аймагт ажиллаж байсан авто лабораторийн мэргэжлийн баг ирж байгаа аж. Онош батлагдсан хоёр иргэнийг 11-р сарын 29-нд нийслэлд хүргэнэ.

Total
0
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Шинжилгээ өгөх байрны гадна иргэдийн бөөгнөрөл ихээр үүсч байна

Дараагийн мэдээ

Коронавирус шинээр 24 тохиолдол нэмэгдэж, УБ-т 5 бүртгэгдлээ

Холбоотой мэдээ
Total
0
Хуваалцах