КОВИД-19 цар тахлын эрсдэлийг бууруулахад иргэн бүр бэлэн төлбөр тооцооноос татгалзаж, цахим банкаар үйлчлүүлэхийг Монголбанк уриалж байна. https://www.facebook.com/v7.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfa1a1757ac1468%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff3f0e9e462d0b9c%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F21a2&layout=quote&locale=mn_MN&sdk=joey

Цахим банк гэдэг бол банкны харилцах, хадгаламж, төлбөрийн картын дансыг интернэт банкны үйлчилгээнд холбосон, ямар ч цаг хугацаанд хаанаас ч төлбөр, тооцоог илгээх, хүлээн авах боломжтой, нууцлал хамгаалалтын өндөр систем бүхий хялбар үйлчилгээ юм. Иймд ялангуяа, бэлэн мөнгө ашиглаж сурсан өндөр настнуудад үр хүүхдээс нь цахим банк ашиглаж сурахыг зааж, сургах шаардлага үүсээд байна. 

Бэлэн мөнгө нь халдварыг тархаах өндөр эрсдэлтэй учраас цахим банкийг өргөнөөр ашигласнаар нийгмээрээ халдварын тархалтыг бууруулах боломжтой. 

Манай улсын хөдөлгөөнт банкны 2020 оны II улирлын тайлангийн дүнгээр улсын хэмжээнд нийт 2.4 сая интернэт банкны эрхтэй хэрэглэгч байгаа нь өмнөх оны II улиралтай харьцуулахад 2.7 мянган хэрэглэгчээр буюу 1.7 хувиар өссөн байна.

Интернэт болон ухаалаг гар утсаар 2020 оны II дүгээр улирлын байдлаар нийт 61.6 сая ширхэг гүйлгээ хийгдсэн нь өмнөх оны мөн үеээс 8.9 сая ширхэг гүйлгээгээр өссөн үзүүлэлттэй байна. Мөн эдгээр гүйлгээний 89.1 хувийг ухаалаг гар утасаар хийсэн байгаа нь нийт хэрэглэгчид гар утасны аппликэйшн-ийг түлхүү ашигладаг болохыг харуулж байна. 

Эх сурвалж: ikon.mn