Коронавирусийн халдвартай жолоочийн нэгдүгээр хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авсан тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр мэдээлсэн.

Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу эхнээсээ гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёрынх нь PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 384 болж байна.

Үргэлжлүүлэн шинжилгээний хариунуудыг мэдээлэх болно.Иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэм сахин ковидын шинж тэмдэг буюу халуурах, ханиалгах шинж ажиглагдвал 119 дугаарт холбогдож, хэрхэн хаана очихоо тодорхой болгож байж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхийг анхааруулж байна