БНХАУ болон Германд үйлдвэрлэсэн гэх “Л-Карнитин 360”, “Garcinia Cambogia Extrakt”, “Garcina-Cambogia Ultra Slim” зэрэг тураах бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, тураах гэсэн тодотголтой дээрх төрлийн бүтээгдэхүүн нь Монгол Улсын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд байхгүй. Албан ёсоор импортоор орж ирдэггүй байна. Тиймээс  ААН, иргэд энэ бүтээгдэхүүнийг худалдаалахгүй, авч хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Эх сурвалж: НМХГ