Өнөөдрөөс буюу 11-р сарын 2-ны өдрөөс эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авч эхэлж байна.

УИХ-аар өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг зохицуулалт хэрэгжиж эхэлж буй юм. Хөнгөлөлттэй эмийг хэрхэн олгох талаар ЭМДЕГ-аас мэдээлэл хийсэн билээ

2020 онд ЭМДаатгалын газар нь 1,001 эмийн сантай гэрээтэй байсан бол одоогийн байдлаар 1,600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх гэрээ байгуулжээ.

Шинэ хууль хэрэгжих болсонтой холбогдуулан ЭМД-аар олгох эмийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, өнөөдөр иргэдэд танилцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичдэг болсон.

Ингэснээр иргэд боломжтой үедээ эмээ бичүүлээд авах зохицуулалт хэрэгжиж эхэллээ.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх юм.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ШИНЭЧЛЭГДСЭН ЖГАСААЛТ: 

1.
2.3.
4.
5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17.
18. 19.