Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ

Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар хамтран  Монгол Улсын гавьяат жүжигчин Б. Дашдондогийн дуулсан “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ.

“Санаж байна уу?” дууны аяыг  МУУГЗ Н.Халиун, үгийг П.Хэрлэн зохиосон юм.https://www.youtube.com/embed/-D2jSzeI55A?feature=oembedhttps://www.youtube.com/embed/QUnure1_5LU?feature=oembed

“Санаж байна уу?дууны үг 

Санаж байна уу даа миний амраг

Сэтгэлд чинь үлдсэн өдөр хоногууд

Зүрхэнд хурсан хардах сэтгэлийг чинь

Салхи мэт зайлуулах билээ

Уйлж байна уу даа миний хонгор

Учирсан бүхэн бид хоёрт

Хүсч амьдрах хорвоогийн энэ бүгдээс

Хайрлах бүхнээ ав гэв үү дээ

Ханьсах хүслээ надад хэлээч

Цэл залуухан насны чинь учрал

Би чамайгаа харахгүй юм бол

Эгэл амьдрал минь хайраараа сохорч

Энэ хорвоод орших газар үгүй еэ

Үдэш бүрийн сэрүүн зүүдэнд чинь

Үлдэж хоцоръё би чамтайгаа

Үнэнч гэж хэлсэн харамч үгэнд чинь

Үүрдийн итгэлээ би өглөө

Үнсэлт хайрлан намайг тэврээч

Цэл залуухан насны чинь учрал

Би чамайгаа харахгүй юм бол

Эгэл амьдрал минь хайраараа сохорч

Энэ хорвоод орших газар үгүй еэ

Үнсэлт хүсэх уруул чинь яваад өгөөч гэж хэллээ ч

Уйлах нүднийхээ харцаар

Үлдээч гэж надад хэлэх юм

Цэл залуухан насны чинь учрал

Би чамайгаа харахгүй юм бол

Эгэл амьдрал минь хайраараа сохорч

Энэ хорвоод орших газар үгүй еэ

Хүсэл хайрын энэхэн орчлондоо

Бие биенээ хайрлан харамлахгүй юм бол

Хүний орчлонд хүслээрээ дутаж

Хан хорвоод орших газар үгүй еэ

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЭХЭМҮТ-өөс дүүргийн эмнэлгүүдэд сургалт зохион байгуулж байна

Дараагийн мэдээ

Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд патент гардуулав

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Хүүхдийн инээд хөөр цалгисан “Ид Шидийн орон 2” бүтээн байгуулалттай танилцаарай

Хүүхдүүдэд аз жаргал бэлэглэж, тэдний инээд хөөр цалгисан “Ид Шидийн орон 2” байранд зочилж, бүтээн байгуулалттай танилцлаа. Тус…
Дэлгэрэнгүй унших

Дуучин С.Гантогоо, Л. Насанбуян нарын хамтран дуулсан “ LOVE YA” дууны клип цацагдаж эхэллээ

Улсын филармоны залуу уран бүтээлч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Насанбуян, “Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, дуучин…
Total
1
Хуваалцах