Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөлөл багатай амины орон сууцыг өөрийн хашаанд бариулсан тохиолдолд 18 сая төгрөг хүртэл дэмжлэг үзүүлэх боломжтой талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Төслийн хүрээнд 40 айлын амины орон сууцыг санхүүжүүлэх боломжтой”

Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь “Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдэг нь эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлт үүсгэх байшин гэж ойлгож болно.

Бид энгийн, дулан алдагдал ихтэй байшингуудыг төслийн хүрээнд батлагдсан эрчим хүчний хэмнэлттэй байшингуудтай харьцуулаад үзэхэд эдийн засгийн хэмнэлт нь хамгийн багадаа жилдээ 500,000 төгрөг байна.

Гэр хорооллын зуух ашигладаг айлуудын хувьд өвөл өдөртөө 4-5 удаа галлах шаардлагатай байдаг. Харин манай төслийн байшинг сонгож цахилгаанаар халаадаг тогтвортой температуртай байх нь хүний эрүүл мэндийн хувьд маш том хувь нэмэр оруулна.

Түүнээс гадна нүүрс түлэхгүй учраас цэвэр ая тухтай орчныг бүрдүүлнэ.

Манай эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцын хамгийн том давуу тал нь бохирын шийдлийг нь тооцоолж, барилгын төсөвт нь оруулан зээлийн дүнд нь багтаасан.

Төсөлд хамрагдах алхамууд,

  • Төслийн шаардлагыг хангах эсэхээ шалгаад зээл авах боломжтой банкнуудын аль нэг рүү холбогдож зээл авах боломжтой эсэхээ тодруулна.
  • Хэрвээ боломжтой гэсэн хариу өгвөл барилгын компаниудтай холбогдож загвар байшингуудтай танилцаж сонголтоо хийнэ.
  • Ингээд барилгын компани газар дээр нь очин үнийг тогтоож, банкнаас зээлийн шийдвэр гарсан тохиолдолд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгч барилгын ажлыг эхлүүлнэ.

Энэхүү зээл нь энгийн зээлээс маш том ялгаатай зүйл нь заавал ямар нэг барилга баригдсаны дараа болон баригдаж байх явцад эрчим хүчний хэмнэлтий аудит гэдэг зүйлийг хийнэ. Энэ зардал нь гэхдээ зээлийн дүндээ багтсан.

Төслийн шаардлага:

  • Улаанбаатар хотын гэр хороололд байнга оршин суудаг,
  • Газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх,
  • Сууцны үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх,
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаагүй байх шаардлагатай.

Энэ төслийн хүрээнд бид 40 байшинд санхүүжүүлэх боломжтой бөгөөд зээлийн хүү 8-12 хувь, 15 жилийн хугацаатай байх юм” гэв.

Үүнтэй адилаар барилга байгууламжийг жилд нэг метр квадратад хэчнээн хэмжээний эрчим хүчийг хэрэглэж байгаагаар нь эрчим хүчний үр ашгийг нь тодорхойлдог. Манай төслийн хүрээнд эдийн засгийн хэмнэлттэй барилгууд эхнээсээ баригдаж эхэлсэн” гэдгийг хэлэв.

Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах мэргэжилтэн С.Түвшинхүү:  “Өнөөдөр бид унаж буй автомашиныхаа үр ашгийг 100 километрт хэдэн литр шатахуун хэрэглэхээр нь харьцуулдаг.

Төслийнхөө загвар болох таван барилгыг СХД-ийн Тахилтын аманд байрлах 188 дугаар цэцэрлэгийн барьсан байгаа аж.

Иргэд дээрх төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 888880919988408088877767 утсаар холбогдох боломжтой юм байна.

eyreg.mn

Сэтгүүлч: Б.Янжиндулам