Дахин боловсруулах түүхий эд, хуванцар, гялгар уут зэрэг хаядлаар сандал, хашааны шон, боржуур,  тараншааны таг, эвүүр, хурд сааруулагч зэргийг үйлдвэрлэдэг Сан-Оргиу ХХК-ийг танилцуулж байна. Тус компанийн бүтээгдэхүүн нь Хятадаас орж ирж буй бүтээгдэхүүнээс хэд дахин чанартай бөгөөд үнэ нь маш хямд аж. Тухайлбал, Хятад улсаас 250 мянган төгрөгөөр орж ирдэг сандалыг илүү чанартай үйлдвэрлэдэг бөгөөд үнийг нь маш хямд буюу 120 мянган төгрөгөөр зардаг байна. Тус компанийн төлөөлөгч хэлэхдээ “Хэрэв биднийг дэмжээд өгвөл Хятад улсаас орж ирж буй бүхий л хуванцар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадна. Мөн ажлын байрыг монголдоо илүү болгохыг хичээж байна” гэлээ. Тус компанитай холбогдохыг хүсвэл 9580-6849 дугаараар яриарай.Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ard news хуудсанд байрлах лайваас хүлээн авна уу.